Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00126

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Хэргийн индекс: 135/2016/00082/И

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч          Д.Оюундарь би,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 9-8 тоотод байрлалтай Сэлэнгэ кредит ХХК, /утас:95941010, утас:99279001/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, ширээ нуруу 39 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух /Буян зах 5 дугаар гуанзны тогооч/ Овгор овгийн Баатарын Оюун /РД:ОД75071429, утас:9576 6619/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, ажилчдын 6 дугаар гудамж, 58 тоотод оршин суух, Адуучин овгийн Баярхүүгийн Одхүү, /РД:МЙ73090311, утас:9539 7405/

  “798,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

            “...Б.Оюун, Б.Одхүү нараас 798,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Зохигчид  шүүхэд  ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Б.Оюун, Б.Одхүү нар нь “Сэлэнгэ кредит” ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 798,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 798,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 66,500 төгрөгөөс доошгүйгээр төлж барагдуулна. Б.Оюун нь зээлийн барьцааны хөрөнгө болох Toyota Mark 2 маркын 95-94 ДАХ улсын дугаартай авто машинтай холбоотой аливаа эрсдэл торгууль төлбөр, татвар болон бусад бүх асуудлыг өөрөө хариуцна, хариуцаж байгаа ба “Сэлэнгэ Кредит” ХХК-д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг “Сэлэнгэ Кредит” ХХК-нь Б.Оюуны нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө. Б.Оюун нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүгээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц хүчин төгөлдөр болж энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй.”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК нь хариуцагч Б.Оюун, Б.Одхүү нараас 798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

                                                                                                                                                                                                                                             

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  26  дугаар  зүйлийн   26.2,  26.3-т  заасан    нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК-иас хариуцагч Б.Оюун, Б.Одхүү нарт холбогдуулан 798,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч төлөх хугацааг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх тул талуудын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,  нэхэмжлэгчийн төлөөлөгч  хариуцагч нар  гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                           

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр  зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Сэлэнгэ Кредит” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.Оюун, Б.Одхүү нар нь “Сэлэнгэ кредит” ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 798,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 798,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 66,500 төгрөгөөс доошгүйгээр төлж барагдуулна. Б.Оюун нь зээлийн барьцааны хөрөнгө болох Toyota Mark 2 маркын 95-94 ДАХ улсын дугаартай авто машинтай холбоотой аливаа эрсдэл торгууль төлбөр, татвар болон бусад бүх асуудлыг өөрөө хариуцна, хариуцаж байгаа ба “Сэлэнгэ Кредит” ХХК-д төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд барьцааны хөрөнгийг “Сэлэнгэ Кредит” ХХК-нь Б.Оюуны нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө. Б.Оюун нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүгээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ. Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулмагц хүчин төгөлдөр болж энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүрэгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Сэлэнгэ кредит” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  23,702 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,851 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,851 төгрөгийг хариуцагч Б.Оюун, Б.Одхүү нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сэлэнгэ Кредит” ХХК-д олгосугай.   

 

 3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  ШҮҮГЧ                            Д.ОЮУНДАРЬ