Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

2020        05          27                                  2020/ШЦТ/400

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Насанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваангил овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2011 00164 0315 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Уянга сум, Жаргалант 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Ваангил овогт Б.М, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Моби шоп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашбатаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг-А8 загварын, 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-7 загварын гар утаснуудыг "захирал утас аваар ир гэж хэлсэн" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан, мөн "нэг, хоёр хоногийн дараа өгье" гэж хуурч 300.000 /гурван зуун мянга/ төгрөг авч бусдад нийт 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөртөө буруу өгч байгаа..” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Б.Дашбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Моби Шоп ажил дээрээ байж байтал өөрийгөө Мандал Алтай ХХК-ийн тооцооны нягтлан Б.М гэж танилцуулсан 20-25 орчим насны эрэгтэй орж ирээд түрээсийн тооцоо нийлчихээд явсан. Мандал Алтай ХХК нь манай толгой компани байгаа юм. Жилдээ 2-3 удаа компаниас хүн ирж ингэж тооцоо нийлдэг юм. Ингээд Б.М гэх залуу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр дахин ирээд захирал утас аваад ир гэж хэлсэн гээд надаас 400.000 төгрөгний үнэ бүхий Самсунг А-8 загварын гар утас аваад явсан... учир нь ингэж утас аваад түрээснээс хасах тохиолдол байдаг. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.М 600.000 төгрөгийн үнэ бүхий Айфонэ-7 маркийн гар утсыг “нягтланд утас авч өг гэж байна” гэж хэлээд аваад явсан. Дараа 14-ний өдөр надруу утсаар холбогдоод Хаан банкны 5094318121 дугаарын дансаар 300.000 төгрөг аваад алга болсон...”, “...тухайн үед гар утас авч явахад гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Худалдагчаасаа аваад Б.М-д өгсөн. Одоо тухайн үед ажиллаж байсан худалдагч ажиллахгүй байгаа, одоо хаана ажиллаж байгааг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...компанийн зүгээс Б.М-д түрээслэгч Дашбатаас гар утас авах талаар ямар ч үүрэг өгөөгүй, өөрөө дур мэдэн худлаа хэлж гар утас авсан байсан. Компани болон миний зүгээс гар утас авч ир гэж хэлж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-919/008 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна Дашбаттай уулзаад Самсунг галакси А8 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр санагдаж байна найз охиндоо худалдаж авч байгаа юм гэж хэлээд мөнгийг нь өгөлгүй, түрээсийнхээ мөнгөнд суутгачихъя гэж хэлээд авсан. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна дахиж Дашбаттай уулзаад дахиад нэг гар утас хэрэгтэй байна, нягтландаа авч өгнө гэж хэлээд Айфонэ 7 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр тооцоод мөн адил түрээсийн мөнгөндөө суутгачихъя гэж хэлээд авсан. Тэр авсан гар утсаа Хархорин захын гадна гар утас авч гадаа зогсдог нэг эрэгтэй хүнд хоёуланг нь зарсан... тэрнээс хойш билүү хэзээ гэдгээ мэдэхгүй байна, Дашбат руу утсаар холбогдоод 300.000 төгрөг зээлчих хэрэгтэй болоод байна гээд би өөрийнхөө Хаан банкны ...дансаар авсан... захиралдаа хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хохирогч Б.Дашбатын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 53/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Моби шоп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашбатаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг-А8 загварын, 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ-7 загварын гар утаснуудыг "захирал утас аваар ир гэж хэлсэн" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан, мөн "нэг, хоёр хоногийн дараа өгье" гэж хуурч 300.000 /гурван зуун мянга/ төгрөг авч бусдад нийт 1.380.000 /нэг сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Дашбатын “...2019 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Моби Шоп ажил дээрээ байж байтал өөрийгөө Мандал Алтай ХХК-ийн тооцооны нягтлан Б.М гэж танилцуулсан 20-25 орчим насны эрэгтэй орж ирээд түрээсийн тооцоо нийлчихээд явсан. Мандал Алтай ХХК нь манай толгой компани байгаа юм. Жилдээ 2-3 удаа компаниас хүн ирж ингэж тооцоо нийлдэг юм. Ингээд Б.М гэх залуу 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр дахин ирээд захирал утас аваад ир гэж хэлсэн гээд надаас 400.000 төгрөгний үнэ бүхий Самсунг А-8 загварын гар утас аваад явсан... учир нь ингэж утас аваад түрээснээс хасах тохиолдол байдаг. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.М 600.000 төгрөгийн үнэ бүхий Айфонэ-7 маркийн гар утсыг “нягтланд утас авч өг гэж байна” гэж хэлээд аваад явсан. Дараа 14-ний өдөр надруу утсаар холбогдоод Хаан банкны 5094318121 дугаарын дансаар 300.000 төгрөг аваад алга болсон...”, “...тухайн үед гар утас авч явахад гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Худалдагчаасаа аваад Б.Мд өгсөн. Одоо тухайн үед ажиллаж байсан худалдагч ажиллахгүй байгаа, одоо хаана ажиллаж байгааг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Ганзоригийн “...компанийн зүгээс Б.Мд түрээслэгч Дашбатаас гар утас авах талаар ямар ч үүрэг өгөөгүй, өөрөө дур мэдэн худлаа хэлж гар утас авсан байсан. Компани болон миний зүгээс гар утас авч ир гэж хэлж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-919/008 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын “...2019 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна Дашбаттай уулзаад Самсунг галакси А8 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр санагдаж байна найз охиндоо худалдаж авч байгаа юм гэж хэлээд мөнгийг нь өгөлгүй, түрээсийнхээ мөнгөнд суутгачихъя гэж хэлээд авсан. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна дахиж Дашбаттай уулзаад дахиад нэг гар утас хэрэгтэй байна, нягтландаа авч өгнө гэж хэлээд Айфонэ 7 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр тооцоод мөн адил түрээсийн мөнгөндөө суутгачихъя гэж хэлээд авсан. Тэр авсан гар утсаа Хархорин захын гадна гар утас авч гадаа зогсдог нэг эрэгтэй хүнд хоёуланг нь зарсан... тэрнээс хойш билүү хэзээ гэдгээ мэдэхгүй байна, Дашбат руу утсаар холбогдоод 300.000 төгрөг зээлчих хэрэгтэй болоод байна гээд би өөрийнхөө Хаан банкны ...дансаар авсан... захиралдаа хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, хохирогч Б.Дашбатын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Б.Дашбат нь “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ваангил овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ