Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2017/00031/и |
Дугаар | 135/ШШ2017/00152 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 135/ШШ2017/00152
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00031/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах “Хаш” төв Дархан******* ХХК /утас: *******/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* ******* *******, /РД:********/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, /РД:*******/-нарт холбогдох
“1,613,850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч М.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:
“...Хариуцагч нар 2017 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийн 15-17-ны хооронд 538,000 төгрөгийг 3 сарын турш төлж дуусгахаар харилцан тохиролцов.”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дархан*******” ХХК нь хариуцагч Г.*******, М.******* нараас 1,613,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Хариуцагч нар 2017 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийн 15-17-ны хооронд 538,000 төгрөгийг 3 сарын турш төлж дуусгахаар харилцан тохиролцов.... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч “Дархан*******” ХХК нь хариуцагч Г.*******, М.******* нарт холбогдуулан 1,613,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Хариуцагч нар 2017 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийн 15-17-ны хооронд 538,000 төгрөгийг 3 сарын турш төлж дуусгахаар харилцан тохиролцов. ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 46,440 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,220 төгрөгийг, хариуцагч М.*******, Г.******* нараас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,220 төгрөгийг тус тус гаргуулан “Дархан*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ