Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2017/00152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Хэргийн индекс:135/2017/00031/И

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар багт байрлах “Хаш” төв Дархан бармат ХХК /утас: 9901 4696/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 1б байрны 33 тоотод оршин суух, Дархчуул Ганболд Энхжигүүр, /РД:ТИ84102115 утас:99369 5558/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 1б байрны 33 тоотод оршин суух, Цахар овгийн Мэндбаярын Жигжидсүрэн, /РД:МЙ78082603, утас: 9979 5339/-нарт холбогдох

“1,613,850 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Уранцэцэг, хариуцагч М.Жигжидсүрэн, хариуцагч Г.Энхжигүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:

“...Хариуцагч нар 2017 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийн 15-17-ны хооронд 538,000 төгрөгийг 3 сарын турш төлж дуусгахаар харилцан тохиролцов.”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дархан бармат” ХХК нь хариуцагч Г.Энхжигүүр, М.Жигжидсүрэн нараас 1,613,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

           Зохигчид шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж ... Хариуцагч нар 2017 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийн 15-17-ны хооронд 538,000 төгрөгийг 3 сарын турш төлж дуусгахаар харилцан тохиролцов.... гэж эвлэрлийн гэрээ байгуулан  эвлэрэн хэлэлцсэн байна.

 

 

 

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5–д  зааснаар нэхэмжлэгч “Дархан бармат” ХХК нь хариуцагч Г.Энхжигүүр, М.Жигжидсүрэн нарт  холбогдуулан 1,613,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид  ... Хариуцагч нар 2017 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн цалингийн 15-17-ны хооронд 538,000 төгрөгийг 3 сарын турш төлж дуусгахаар харилцан тохиролцов. ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар  зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 46,440 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,220 төгрөгийг, хариуцагч М.Жигжидсүрэн, Г.Энхжигүүр нараас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23,220  төгрөгийг тус тус  гаргуулан “Дархан бармат” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

                                        

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ