| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2017/0000/э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-07-03 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 10
Д.Болдбаатарт холбогдох хэргийн талаар
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч'Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгч Д.Болдбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Б.Батбаяр
Иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нарыг оролцуулан;
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Батбаяр, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Болдбаатарт холбогдох 201607000133 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, 1964 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Шандын 3-3 тоотод оршин суудаг, төрөөс Тээврийн яамны жуух бичгээр шагнуулж байсан, ял шийтгэлгүй, аминдаа хөрөнгөгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДП64040210 регистрийн дугаартай, Хойд овогт Дуламын Болдбаатар
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 53-19 ГАҮ дугаартай Премомаркийн автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан "гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Батбаярын жолоодож явсан 21-19 ГАА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж иргэн Н.Доржсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, иргэн Б.Батбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хойт овогт Дуламын Болдбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497. 499, 505, 510, 514 дүгээр зүйлүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 952.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.983.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр
1.983.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 59-03 ГАҮ улсын дугаартай машиныг битүүмжлэлээс чөлөөлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Батбаяр, Н.Доржсүрэн нар хойшид гарах эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа хэлэлцэхгүй орхисон хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Д.Болдбаатараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй. Д.Болдбаатар нь 20 хоног цагдан хоригдсон, хохирогч Н.Доржсүрэнд 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяад 1.430.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Болдбаатарын цахим үнэмлэх 00762258 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэгдүгээр хавтасны 20 дугаар хавтаст байгаа 411817 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг буцаан олгохыг дурдаж, Шүүгдэгч Д.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй зэргийг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсгийн заалтад иргэний журмаар нэхэмжлэх эрхийг заасан мөртлөө нэхэмжилсэн хохирлыг гаргаагүйд гомдолтой байна.
Иймд миний нэхэмжилсэн 130.000 төгрөгийг Д.Болдбаатараас гаргуулж магадлалд оруулж өгнө үү гэв. Иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэргийн анхан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийн заалтад миний нэхэмжилсэн 2.835.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний нэхэмжилсэн 2.835.600 төгрөгийг Д.Болдбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Хойд овогт Дуламын Болдбаатар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 53-19 ГАҮ дугаартай Премомаркийн автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан "гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Батбаярын жолоодож явсан 21-19 ГАА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж иргэн Н.Доржсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл, иргэн Б.Батбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн тээврийн хэрэгсэлд 3.313.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүх Д. Болдбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Уг ослын улмаас хохирогч Д.Батбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирч, эмчилгээнд хэрэглэсэн 130.000 төгрөгийг шүүгдэгч Д.Болдбаатараас гаргуулах гомдол гаргасныг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжилсэн эм тарианы мөнгө хэргийн 137 дахь талд авагдсан Алтай тан 24 эмийн сангаас авсан эм тарианы баримт 55.000 төгрөг, хэргийн 249 дэх талд авагдсан Монос эмийн сан авсан 75500 төгрөгний эм тарианы баримт зэргийг үндэслэн Д.Батбаярын нэхэмжилсэн 130.000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхийн 24 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийн заалтад миний нэхэмжилсэн 2.835.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжил эн 2.835.600 төгрөгийг Д.Болдбаатараас гаргуулж өгнө үү гэх гомдлын тухайд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар " ...Иргэний хуулийн 497. 499, 505, 510, 514 дүгээр зүйлүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 952.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.983.000 "төгрөгийг хэлэлцэхгүй орхиж..."шийдвэрлэжээ.
Шүүх М.Мөнхзаяагийн иргэний нэхэмжлэлийн тухайд 2.835.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, зарим хохирол тухайлбал үнэлгээ тогтоосны /хэргийн 2-р хавтас 3 дахь талд авагдсан 138.000 төгрөг мөнгө тушаагчийн гарын үсэггүй/, 4 дэх хуудас Ашид билгүүн ххк 3.313.000 төгрөгний машины эвдрэлийн баримт эх хувь биш, хэргийн 2-р хавтас 136-р талд авагдсан 545.000 төгрөгний баримт гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй /удаан хугацаагаар 6 сар асаагаагүй байсны улмаас суусан батарей, суусан акумляторын үнэ/ зэрэг нь хохиролд тооцох боломжгүй, нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул М.Мөнхзаяагийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатна шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгйн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...хохирогч Д.Батбаярын нэхэмжилсэн эм тарианы үнэ 130.000 төгрөгийг Д.Болдбаатраас гаргуулсугай. " гэж нэмж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр
үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ