Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 

 

   2020        05          27                                   2020/ШЦТ/407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч А.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.Б, Чойндон овогт  Г.Б нарт холбогдох эрүүгийн 1911 02419 0380 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зенитийн буудагч мэргэжилтэй, “Баатар ван транс” ХХК-нд ажилладаг, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 81 дүгээр байрны 11 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Боржигон овогт  А.Б, регистрийн дугаар / /.

Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говь-Аптай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Бүрэн дуулга” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Говь-Аптай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 81 дүгээр байрны 11 тоотод түр оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн.

Чойндон овогт Г.Б, регистрийн дугаар / /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б, Г.Б нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн задгайд хохирогч Ж.Базаррагчаагийн гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг Эс-10е” маркийн 2.429.910 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЧД2-19-587 дугаартай “...Самсунг Эс-10е маркийн гар утас 2.429.910 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Үүрэн холбооны “Юнител” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5-1/6207 дугаартай “...354084100251707 имэй кодтой утсанд 86003886 дугаарыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийж ашигласан байна. 86003886 дугаар Ганбаатарын Г.Б /рд: ДА-95031816/...” гэх лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/,

“Төгс багана” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2250 дугаартай Самсунг Эс-10е 354084100251707 имэй кодтой гар утас 600.000 төгрөгийн зээлийн барьцаанд Алзахгүйн А.Бтой байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 81 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Базаррагчаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед ажлын хамт олны хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн аманд хамт ажилладаг Оюун эгчийн зуслангийн байшинд очсон. Бид нар нэлээн их архи, пиво уусан ба 23 цагийн үед буцаад явах болсон миний гар утас олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Сейтмуратын “...Миний санаж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн нутагт байрлах 10 дугаар хорооллын “Төгс багана” гэх ломбарднаас Самсунг эс-10е маркийн гар утас 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би ер нь ломбардуудад хураагдсан гар утас аваад бага мөнгө нэмээд зардаг юм. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би учирсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хамгийн сүүлд Г.Б бид хоёр машинтайгаа хөдөлсөн ба би машинд суухаас өмнө бие засчихаад машин руу алхаж байтал машины урд гуферний дэргэд дугуйны ойролцоо нэг хар өнгийн Самсунг загварын гар утас байхаар нь аваад машинд ороод Г.Б-т үзүүлсэн. Маргааш нь Г.Б 86003886 дугаартай сим карт хийж шалгаж үзэхэд хэвийн байсан. Бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 10 өдөр тэр гар утсыг 10 дугаар хороололд байх ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.Б бие засчихаад эргээд машинд орж ирэхдээ машины урд гуферийн дэргэд газар байсан гээд нэг хар өнгийн Самсунг загварын гар утас гаргаад ирсэн. Маргааш нь манай гэрт байхдаа би өөрийн 86003886 дугаартай сим карт хийж шалгаж үзэхэд хэвийн байсан. Бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тэр гар утсыг 10 дугаар хороололд байх ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62/, Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, Г.Б-ын ажлын газрын тодорхойлолт /хх 82/, шүүгдэгч А.Б-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, А.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, шүүгдэгч А.Б нь иргэний нэхэмжлэгч С.Сейтмуратад хохирол төлсөн тухай баримт /хх 87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б, Г.Б нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын сарын 08-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн задгайд хохирогч Ж.Базаррагчаагийн гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг Эс-10е” маркийн 2.429.910 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЧД2-19-587 дугаартай “...Самсунг Эс-10е маркийн гар утас 2.429.910 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 дугаар хуудас/, үүрэн холбооны “Юнител” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5-1/6207 дугаартай “...354084100251707 имэй кодтой утсанд 86003886 дугаарыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хийж ашигласан байна. 86003886 дугаар Ганбаатарын Г.Б /рд: ДА-95031816/...” гэх лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, “Төгс багана” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2250 дугаартай Самсунг Эс-10е 354084100251707 имэй кодтой гар утас 600.000 төгрөгийн зээлийн барьцаанд Алзахгүйн А.Бтой байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 81 дүгээр хуудас/, хохирогч Ж.Базаррагчаагийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед ажлын хамт олны хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн аманд хамт ажилладаг Оюун эгчийн зуслангийн байшинд очсон. Бид нар нэлээн их архи, пиво уусан ба 23 цагийн үед буцаад явах болсон миний гар утас олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Сейтмуратын “...Миний санаж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн нутагт байрлах 10 дугаар хорооллын “Төгс багана” гэх ломбарднаас Самсунг эс-10е маркийн гар утас 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би ер нь ломбардуудад хураагдсан гар утас аваад бага мөнгө нэмээд зардаг юм. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би учирсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Бийн “...Хамгийн сүүлд Г.Б бид хоёр машинтайгаа хөдөлсөн ба би машинд суухаас өмнө бие засчихаад машин руу алхаж байтал машины урд гуферний дэргэд дугуйны ойролцоо нэг хар өнгийн Самсунг загварын гар утас байхаар нь аваад машинд ороод Г.Б-т үзүүлсэн. Маргааш нь Г.Б 86003886 дугаартай сим карт хийж шалгаж үзэхэд хэвийн байсан. Бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 10 өдөр тэр гар утсыг 10 дугаар хороололд байх ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Бын “...А.Б бие засчихаад эргээд машинд орж ирэхдээ машины урд гуферийн дэргэд газар байсан гээд нэг хар өнгийн Самсунг загварын гар утас гаргаад ирсэн. Маргааш нь манай гэрт байхдаа би өөрийн 86003886 дугаартай сим карт хийж шалгаж үзэхэд хэвийн байсан. Бид хоёр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тэр гар утсыг 10 дугаар хороололд байх ломбарданд 600.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч А.Б, Г.Б нарыг бүлэглэн бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Б-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Ж.Базаррагчаа нь “...Би гар утсаа буцаан авсан тул надад одооо нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй...”, иргэний нэхэмжлэгч С.Сейтмурат нь “...учирсан хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч А.Б, Г.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт А.Б, Чойндон овогт Г.Б нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.Б нарт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч А.Б, Г.Б нар нь бусдад төлөх төллбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ