Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 34

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж,

 

Нэхэмжлэгч: 

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* миний бие И.*******тай 2000 онд танилцаж улмаар 20******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү М.******* мэндэлсэн. Бид хамт байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд И.******* нь хүүгээ мэндэлснээс хойш 5 жилийн дараа өвчний улмаас нас барсан. Иймд хүү М.*******д тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохирход хүрээд байна. Иймд овогтой ******* миний биеийг И.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би шүүхэд нэхэмжлэл гаргаж хамт амьдарч байснаа тогтоолгодог гэдгийг мэдээгүй олон жил явсан юм. Манай сумын халамжийн ажилтан хэлсэн учраас мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүү маань одоо 14 настай. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан юм гэв.

 

 

 

C:\Users\tuvshuu\Documents\2017 оны 01 сарын 16 өдө1.docx

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, О.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, М.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* дугаартай овог нэр өөрчилсөн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* тоот нас барагсдын гэрчилгээний хуулбар, О.*******гийн хүсэлт, Д.*******, П.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, О.*******гийн хүсэлт, С.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч С.*******, Д.******* нарын мэдүүлэг, тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч овогт ы ******* нь овогт ийн *******тай 2000 онд танилцаж 20******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү М.*******г төрүүлж, 2007 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь гэрч С.*******, Д.******* нарын мэдүүлэг, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

    

Гэрч нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлэв. Гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар нь тэдний өөрсдийн биеэр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгснийг гэрчлэх баримтууд болно.

 

Гэрч С.*******, Д.******* нар нь нэхэмжлэгчийг И.*******тай хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд хүү М.******* төрсөн талаар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь нэхэмжлэгчийн тайлбартай зөрүүтэй биш байгаа бөгөөд эдгээр нотлох баримт нь дамжмал байдлаар О.*******, И.******* нарын хамт амьдарсаныг нотолж байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ, М.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт нь 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлэгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь гэрчээр Д.*******, П.******* нарыг асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

115 115.1, 115.2.1, 116, 118, 135 нь:

 

1. 135 135.2.14 эх овогт ы ******* нь овогт ийн *******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч О.******* нь Д.*******, П.******* нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

 

4. 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР