Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 33

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч:

       

        Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 2016 12 дугаар 19-ний ч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       

        Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ноён сумын цахилгаан станцын моторчиноор 1982-1994 он хүртэл улсад нийт 14 жил 3 cap 25 хоног ажилласан билээ. Одоо тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1982- 1994 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрийг олгохдоо миний аав болох Х.*******оор овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэхийг олгохдоо эх болох О.*******гаар овоглосоноос дээрх бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болж, тэтгэвэртээ гарч чадахгүй хохироход хүрээд байна. Йимд 1980 оны 09 сарын 25 нд олгосон улаан хавтастай хөдөө аж ахуй нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр *******гийн ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие хүнд өвчний улмаас Өмнөговь аймгийн ноён сумын сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учир намайг эзгүй хойгуур шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

C:\Users\tuvshuu\Documents\2017 оны 01 сарын 16 өдөр.docx

НДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь 1980 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******ын *******ын нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

        Ж.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дугаартай Н.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Ж.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Б.*******, Я.******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

ч Ж.*******т 1980 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог ******* гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн овог ******* гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Ж.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1980 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******ын *******ын нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, *******гийн *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Ж.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******ын ******* гэх хөдөлмөрлөсөн түүх нь *******гийн *******ын ажилласан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, Я.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрч Б.*******, Я.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь нэхэмжлэгчийн овгийг ******* болох талаар мэдүүлдэг, ******* нь Ноён сумын эрчим хүчний салбарт ажиллаж байхдаа эх *******гаар овоглож байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Иймээс *******ын *******ын нэр дээр 1980 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******гийн *******ын хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг нэхэмжлэгчийн эзгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

100 дугаар зүйлийн 100.1, 115 115.1, 115.2.1, 116, 118, 135 :

 

  1. 135 135.2.4 эх 1980 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр *******ын *******ын нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт *******гийн ******* мөн болохыг .

 

2. 56 56.1 , 7 7.1.2 Ж.*******ын 70,200 .

 

119 119.2, 120 120.2 㺺 14 .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د                      Л.УГТАХБАЯР