| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/0385/и |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 18
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч О.*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч С.*******ад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.*******тэй 2004 онд танилцан дотносон 2006 онд 09 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2005 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин А.*******, 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин А.******* нар төрсөн. Одоо ******* 11 настай, ******* 8 настай. О.******* нь анх суусан цагаасаа эхлэн байнга зодож, хэл амаар доромжлон, биеийн болон сэтгэл санааны гүн дарамтанд оруулж амар тайван амьдрах орчин нөхцөл бүрдэхээ байсан. Үүнээс болж 2 удаа цагдаад хандсан боловч хэрэгсээгүй. Одоо тусдаа амьдраад 5 сар болж байгаа ч байнгын сүрдүүлгэнд өртөж байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. О.******* бид 2 эд хөрөнгийн маргаангүй тул 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг яаралтай цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрүүлэн зуучлагч дээр нэг удаа уулзсан. Эвлэрээгүй. Би одоо Сэврэй суманд амьдарч байгаа. ******* Баяндалай суманд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Эвлэрэх саналгүй. Би ******* гэдэг хүнтэй амьдраагүй. Амьдрах ч санаагүй байгаа. 2 хүүхдээ өөрийн асрамжид авамаар байна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид хоёр 2006 оноос эхлэн гэр бүлийн баталгаа хийлгүүлж хамтдаа амьдарч 2 охинтой болж, болох бүтэхээр амьдарч байлаа. Гэтэл энэ хүн гэнэт салах өргөдөл шүүхэд өгсөн нь гайхал төрүүлж байна. С.******* нь Сэврэй сумын харъяат ******* овогтой ******* гэх залуутай гэр бүлийн харьцаа тогтоож мөн хадам С.*******, Г.******* нар нь манай тавиул малыг банкинд өөрийн мал болгон тоолуулж зээл авч энэ үүднээс бид хоёрын хоород үл ойлголцох явдал гарч хэрүүл маргаан үүссэн. Нэхэмжлэлд суусан цагаас хойш зодож хэл амаар доромжлон биеийн болон сэтгэл санааны гүн дарамтанд оруулсан гэж гүтгэлэг маягаар бисэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн байгууллагад 2 удаа хандсан боловч хэрэгсэхгүй гэж бичсэн. Тухайн үед цагдаа дуудсан боловч цагдаа ******* 2 уул ирж ямар ч зөрчил дутагдал алга гээд явсан. Гэрчлэнэ. ******* нь 2 охин хүүхдийн хувь заяаг бодохгүй өөрийн жаргалыг хөөж намайг ганцаардуулж сэтгэл санааны маш их хямралд оруулж хүний зовлонгоор жаргал хийж юу ч болоогүй мэт хүн гүтгэн гэрлэлтээ яаралтай цуцлуулахаар нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Анх гэр бүл болоход С.******* нь 20 эм ямаа, 20 ишиг, 20 шүдлэн, хонь 10 нийт 70 бог, 3 тэмээ, 3 адуу, 6 бодтой, отрын гэр 1, өөр хөрөнгө байгаагүй. Бид 2 хамт амьдарч 2015 онд нийт малын тоо 418 хүрчээ. Баяндалай сумаас Даланзадгад суманд шилжин ирж, хадмынд малынхаа хагасыг тавьсан боловч малыг давхар өөр дээрээ тоолуулж банкнаас зээл авч хууль бус үйл ажиллагаа хийснээс болж гэр бүлийн амьдрал үйлмүүлсэн М.од хуулийн хариуцлага тооцуулахаар байна. Надад сэтгэл санааны юугаар ч нөхөж барашгүй хохиролд оруулж сэтгэл санааны дарамт, 2 хүүхдийн хувь заяаг ямар болохыг мэдэхгүй байна. С.******* эх хүний нинжин сэтгэл дутаж, нэг өрх амын амьдралыг сүйрүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хамгаалахаас өмнө үнэн бодит байдлыг нарийвчлан шалгуулж өгөхийг хүсэж байна. Гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад эвлэрэх хүсэлт байсан. 10 дугаарын эхээр найзтайгаа авахуулсан зургийг хараал хийдэг хүнд өгсөн байсан. Түүнээс хойш итгэлгүй болсон. Тэр үйлдлээс болоод эвлэрэх саналгүй болсон. 2 хүүхдээ одоо яах талаар ярилцана. Цуг амьдрах боломжгүй. 2 хүүхдийн хувь заяаг л асуумаар байна. Гэр бүл цуцлах тал дээр өөрөө хэрүүл маргаан үүсгээд, цагдаад хандана, тэгээд шүүхэд хандана. Эвлэрүүлэн зуучлал дээр очиход “би чамаар тоглоом хийсэн” гэж хэлсэн. 2 удаа утсар ярихад ******* гэдэг хүн согтуу байсан. Согтуу эрийн гарт 2 хүүхдээ өгөмөөргүй байна. Би хойд эхийн гар харуулахгүй, 2 хүүхдээ өөр дээрээ авамаар байна. ******* гэдэг хүн гэр бүл салахад нөлөөлсөн. Би хөдөлмөрийн чадвар муутай. Хөрөнгийн маргаан байхгүй гэхээр нь нарийн хэлэхгүй л байна. Хоорондоо тохироод тусалж дэмжээд явна. Хүүхдээ авамаар байна. Хадмын нөлөөнөөс болж ийм байдалд хүрч байгаа гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.******* нь О.*******эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
С.*******, О.******* нар нь 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.*******, О.******* нарын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.*******, хариуцагч О.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А.*******, А.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, А.*******, А.******* нарын эрүүл бойжиж буй талаарх “Энхийн хүслэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн банкны тодорхойлолт зэрэг нь хэрэгт хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР