Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

   2020           05           18                                     2020/ШЦТ/499

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч П.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Т овогт П- Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005007270318 дугаартай хэргийг  2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ...  дугаар сарын ... -ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... ХХК-д хөөс бутлагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ....... аймгийн ........ сум ... дугаар баг ....... гэх хаягт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот ....... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Т овогт П- Ц-.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ..... дүгээр байрны ... тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Л.А-ийг архи уусан гэх шалтгаанаар маргалдан зодож баруун, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, баруун өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц- мэдүүлэхдээ: “Би цалингаа буугаад А-эд машинаа янзлуулаарай гээд 250.000 төгрөг өгсөн. Гэтэл тэрээр 2 хоног архи уугаад ирээгүй. 250.000 төгрөгөөс 60.000 төгрөгөөр машиндаа дугуй аваад бусдаар нь архи уусан байсан. Гэртээ орж ирээд намайг 1 цохисон би зөрүүлээд чимхсэн, өшиглөсөн” гэв.

 

 

 

Шүүгдэгч П.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ..... дүгээр байрны 0 тоот гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Л.А-ийг архи уусан гэх шалтгаанаар маргалдан зодож баруун, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, баруун өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Л.А-ийн “2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр Ц- надад мөнгө өгөөд машин засаарай гэсэн. Би машинаа засаагүй 2 дугуй аваад үлдсэн мөнгөөр нь архи уучихсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ очиход манай эхнэр намайг чи архи уулаа, машин засахгүй яасан юм, архи уучих юм гээд эхнэр бид хоёр хэрэлдээд маргалдаад намайг чимхээд цохисон. Тэгээд би толгой руу нь нэг алгадсан. Тэгээд түлхсэн. Тэгэхэд цагдаа дуудаад цагдаа нар ирээд хорооны цагдаа дээр очсон. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Манай эхнэр Ц- учруулсан. Би машин зас гэж өгсөн мөнгөөр нь архи уучихсан. Тэгээд хороондоо маргалдах болсон. Энхэр эрүүл байсан. Би бага зэрэг согтолттой байсан. Эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Эхнэр бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн аль болох хөнгөн талаас шийдүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/

“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ц- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 63-64 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2093 дугаартай:

“1. Л.А-ийн биед баруун, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, баруун өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

П.Ц-ийн яллагдагчаар өгсөн “... Архи уугаад гадуур явж байгаад ирсэн. Тэгээд машин зас гэсэн мөнгө үрсэн байсан болохоор нь уурлаад цохисон. Гэм буруугаа ухаарч А- бид хоёр эвлэрсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 92-94 дүгээр хуудас/ зэргээр нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилсан байх тул прокуророос шүүгдэгч П.Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн үзэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Ц- нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ..... дүгээр байрны 0 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Л.А-тэй автомашин засуулсангүй, архи уулаа гэсэн шалтгааны улмаас хоорондоо маргалдан Л.А-ийн баруун, зүүн бугалга, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, баруун өвдөгний үений гадна хэсэгт чимхэж цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд  тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзэв.

 

Хохирогч Л.А-ийн  “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ц- бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 63-64 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч П.Ц- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Ц- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч П.Ц-ийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Т овогт П- Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаа буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Ц-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П.Ц-ийг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ