Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

         

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4-р баг, Хийдийн 1-1 тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД:КВ81010909/-т холбогдох

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 671,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.*******, Ц.******* нарын хүүхдүүд болох 6 настай Г.*******, С.******* нар галаар тоглосны улмаас манай чингэлэг, пин, хашаа болон доторх эд зүйлс шатаж хохирсон. Одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа тул хариуцагч нараас 671,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.*******, Ц.******* нар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжилж буй 671,000 төгрөгийн 130,000 төгрөгөөс татгалзаж, 541,000 төгрөг гаргуулахаар болж, хариуцагч Ц.******* 170,500 төгрөгийг, Б.******* 370,500 төгрөгийг тус тус хариуцаж төлөхөө хүлээн зөвшөөрөв. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид 141,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн дотор 400,000 төгрөгийг төлж талууд 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр гэхэд хоорондын тооцоогүй болсон байхаар харилцан тохиролцож эвлэрэв. Дээрх нөхцлийг талууд бүгд хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж 541,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Б.*******, Ц.******* нар нь 541,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид 141,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн дотор 400,000 төгрөгийг тус тус төлж талууд 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр гэхэд хоорондын тооцоогүй болсон байх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагын 130,000 төгрөгөөс татгалзаж 541,000 төгрөгийг гаргуулахаар болж, хариуцагч Б.*******, Ц.******* нар нь 541,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид 141,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн дотор 400,000 төгрөгийг тус тус төлж талууд 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр гэхэд хоорондын тооцоогүй болохоор харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР