Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2017/00028/И |
Дугаар | 53 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.*******, хариуцагч А.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “
Иргэн У.******* би 2005 онд иргэн А. *******той танилцаж улмаар 2007 онд охин Г.*******ыг төрүүлсэн юм. 2008 оны 02-р сарын 23-нд албан ёсоор гэр бүл болж баталгаажуулсан. Би 2008 онд сургуулиа төгсч ирээд одоог хүртэл эмийн мэргэжлээрэй тасралтгүй 9 дэх жилдээ ажиллаж байна. Нөхөр А.******* 2011 онд АУДэСургуулийг төгсч ирээд орон нутагтаа 2 жил ажиллаад мэргэжил дээшлүүлэх гэж яваад 2015 оны хавар төгссөн боловч эргэн ирж ажиллаагуй. Харин би чамтай хамт амьдрах боломжгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдрана гэдгээ хэлсэн юм. Ингээд би 2016 оны 04-р сарын 02-нд аймгийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл өгсөн боловч А.******* ирээгүйн улмаас дуусгавар болгосон юм. Бид хамтран амьдарч байх хугацаандаа хоёул нийлж цалингийн зээл хийж ******* маркын автомашинийг авч байсан юм. Энэ машиныг А.******* Улаанбаатар хотод аваачиж зарсан ба надад нэг ч төгрөг өгөөгүй. Иймд би доорхи зүйлийг А.Ган-Октябриас гаргуулах хүсэлтэй байна.
1.Гэр бүлийн баталгааг цуцлуулах,
2.Охин Г.*******д хуулийн дагуу хүүхдийн тэтгэмжийг насанд хүртэл нь тогтоолгох,
3.Хамтран цалингийн зээл хийж авсан автомашины төлбөрийн тал мөнгийг буцаан олгуулах / тухайн үед 2012 онд тоёота ******* маркийн машиныг 11500000 төгрөгөөр авсан бөгөөд тал мөнгө болох 5750000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна./” гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “У.*******ээс миний биед холбогдуулж Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтооглгох, хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Миний бие гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хөрөнгө хуваах тухай шаардлагын хувьд бид хоорондоо тохиролцсон болно. Иймд хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч У.******* 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие А.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгө 5,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс 3 дахь шаардлага болох 5,750,000 төгрөг гаргуулах тухай асуудлыг хоорондоо тохиролцож шийдвэрлэсэн тул гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлыг хурдан шийдэж өгнө үү. 5,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй. Дундын өмч хуваах талаар зохицсон” гэв.
Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаарлагыг хүлээн зөвшөөрч байна. Дундын хөрөнгөөс 5,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлага дээр хоорондоо тохиролцож эвлэрсэн.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин Г.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт, хүсэлт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 39 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хаан банкны барьцаат зээлийн гэрээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч А.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 5,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 5,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. Хариуцагч А.******* гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч У.******* хариуцагч А.******* нар нь 2005 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин Г.******* төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч А.******* нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд А.Ган-Октябриас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.*******д тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.*******, хариуцагч А.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхоны 29-108 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-оос 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.*******д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Нэхэмжлэгч У.******* хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 5,750,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.А.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар У.*******, А.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болсон болохыг дурдсугай.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч А.Ган-Октябриас 28,209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР