Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 4 өдөр

 

Дугаар 151/ШШ2017/00017

 

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, “Скайтел” ХХК,

Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, Улаанхудаг 3, худалдаа үйлчилгээ байр 19 тоотод оршин суух Хатиган овогт Жамъяншаравын Нандин-Эрдэнэ /РД:НФ79092108/-д холбогдох,

худалдах худалдан авах гэрээний төлбөр 119.381 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Нандин-Эрдэнэ нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC -20К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96056036 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ж.Нандин-Эрдэнэ нь гэрээний үүргээ үл биелүүлж 96056036 дугаарын 2016 оны 02 дугаар сарын байдлаарх төлбөр 145.381 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ж.Нандин-Эрдэнэд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд төлбөрийн үлдэгдэл болох 145.381 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 115.381 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг, нийт 119.381 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ж.Нандин-Эрдэнээс худалдан худалдан авах гэрээний төлбөр 119.381 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 119.381 төгрөгийг хариуцагч Ж.Нандин-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь төлбөр төлсөн баримт, зохигчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс, 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нандин-Эрдэнээс 2.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.“Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хатиган овогт Жамъяншаравын Нандин-Эрдэнэд холбогдох худалдах худалдан авах гэрээний төлбөр 119.381 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс, 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нандин-Эрдэнээс 2.275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ