Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 5 өдөр

 

Дугаар 151/ШШ2017/00025

 

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, Засаг даргын Тамгын газар

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, Замт баг, Сүж 7-8 тоотод оршин суух Хурцбилэгийн Гантуул /РД:СП74102708/-д холбогдох,

сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 36.187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Гантуул нь 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 500.000 төгрөг зээлж аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа нь 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр дууссан. Зээлийг төлөхийг удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 32.310 төгрөг, алданги 3.877 төгрөг, нийт 36.187 төгрөгийн Х.Гантуулаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Х.Гантуулаас сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 36.187 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 36.187 төгрөгийг хариуцагч Х.Гантуул нь төлсөн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Төв аймаг, Баянчандмань сум, Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Хурцбилэгийн Гантуулд холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 36.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ