Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00037

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг Зуунмод сум, Холбооны байр 109 тоотод байрлах “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллага /РД:2823624/,

 

            иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Пүрэвдулам, Ж.Шижирт нар нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “ВишнФанд” ББСБ-н Налайх салбараас 10910386 тоот зээлийн гэрээ байгуулан 800.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 3-5%-ийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 03 дугаар сарын 31-нд зээлийн төлөлт хийснээс хойш зээлийн төлөлт төлөөгүй 240 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгч Г.Пүрэвдулам, Ж.Шижирт нар нь үндсэн зээл 700.000 төгрөг, хүү 22.100 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг нийт 730.600 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч Г.Пүрэвдулам, Ж.Шижирт нар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны тодорхойлолтоор тогтоогтож байх тул Г.Пүрэвдулам, Ж.Шижирт нарыг эрэн сурвалжилж, хаяг тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч байгууллага нь Г.Пүрэвдулам, Ж.Шижирт нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Пүрэвдулам, Ж.Шижирт нар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, 1 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй нь тус сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Тайжи овогт Ганжуурын Пүрэвдулам /РД:НЗ80061961/, Шавь овогт Жамбаагийн Шижирт /РД:НЗ73111171/ нарыг эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар тэдгээрийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.        

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Тайжи овогт Ганжуурын Пүрэвдулам /РД:НЗ80061961/, Шавь овогт Жамбаагийн Шижирт /РД:НЭ73111171/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

            3. Тайжи овогт Ганжуурын Пүрэвдулам /РД:НЗ80061961/, Шавь овогт Жамбаагийн Шижирт /РД:НЭ73111171/ нарын оршин байгаа хаягийг баталгаажуулж, нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг /утас:88999934/-т хариуг албан бичгээр мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

4. Тайжи овогт Ганжуурын Пүрэвдулам /РД:НЗ80061961/, утас:88865837, 86865837, 94518627, 89949445 дугаарын утастай, Шавь овогт Жамбаагийн Шижирт /РД:НЗ73111171/ утас:88666169, 80316163, 94466003, 89133627 дугаарын утастай, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, 1 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУУЛ