Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00077

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүлтолгойн   2-20 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:МИ:74061028, утас:94996399/ Боржигон овогт Гандолгорын Бэрцэцэгт холбогдох 9706056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн      

                                    

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Сүүлтолгойн 2-20 тоотод оршин суугч Гандолгорын Бэрцэцэг 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Трактор худалдаж авах” төсөл хэрэгжүүлэхээр 10,800,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Г.Бэрцэцэг нь зээл түүний хүүг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 9706056 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл rapгаж байна гэжээ.

Хариуцагч Г.Бэрцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. 2013 онд 10,800,000 төгрөгийг Сум хөгжүүлэх сангаас Трактор худалдан авах төсөл хэрэгжүүлэхээр авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 9,706,056 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Г.Бэрцэцэгээс 9,706,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.Бэрцэцэг нь 9,706,056 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Бэрцэцэгээс 9,706,056 төгрөг гаргуулах тухай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Бэрцэцэг нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Бэрцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 85123 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.