Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг 10-16 тоот хаягтай,Ачит ламтан овогт Самбуугийн Эрдэнэбулга /Регистрийн дугаар ИЭ75020602, утас-88200073/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, 12-02 тоотод оршин суух хаягтай,Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мөнхцэцэг /Регистрийн дугаар НИ85121329, утас:94727880/-д холбогдох 432000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Мөнхцэцэг нь манай хүнсний дэлгүүрт 2014 оноос 2015 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан юм. Тухайн үед 2-3 удаагийн тооллогоор мөнгө дутсан тул хамгийн сүүлчийн тооллогод дутсан 432000 төгрөгийг эргүүлэн төлөхөөр тохирсон боловч одоог болтол төлөөгүй намайг хохироож байна. Иймд Л.Мөнхцэцэгээс 432000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие С.Эрдэнэбулгын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С.Эрдэнэбулгын нэхэмжилсэн 432000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбулгын 432000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Мөнхцэцэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч С.Эрдэнэбулгын 432000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Мөнхцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхцэцэгээс 2275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэбулгад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.