Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00072

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Сүүлтолгойн                        2 гудамж 03 тоот хаягтай, Хотгойд овогт Дуламсүрэнгийн Булган /Регистрийн дугаар УЖ55051019, утас-96596664, 96636664/-д холбогдох 29299970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Сүүл толгойн 2-3 тоотод оршин суух, Д.Булган 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Экологийн цэвэр бүтээгдэхүүн бордоо” төсөл хэрэгжүүлэхээр 40 сая төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Булган нь нь зээл түүний хүүг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй тул төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 29299970 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Булган шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас нэхэмжилсэн Сум хөгжүүлэх сангаас авсан 40000000 төгрөгийн үлдэгдэл 29299970 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү. Жич: Одоогоор хагалгаанд орж хэвтрийн дэглэмд байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Булганаас 29299970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Булган нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Булганаас 29299970 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Булган нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Булганаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 152125 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ