Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00074

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Хараагийн гудамж 2-11 тоот хаягтай, Балдан овогт Лувсанбатын Насандорж /Регистрийн дугаар МЖ61020415, утас-96046040, 93153849/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Хараагийн гудамж 1-28 тоот хаягтай, Боржигон овогт Мундаагийн Төмөрбаатар /Регистрийн дугаар ТЖ61012971, утас-99086363/ холбогдох 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл              5 дугаар баг, Хараагийн 2-11 тоотод оршин суугч Л.Насандорж, М.Төмөрбаатар нар нь 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Үйлдвэрлэгч өрх 2012 оны төслөөр “Био бордоо” төсөл хэрэгжүүлэхээр 10 сая төгрөгийг авсан бөгөөд төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн иргэдийг зээлийн буцалтгүй тусламжинд шилжүүлэх амжилтгүй буюу хэрэгжүүлээгүй төслүүдийг эздээр нь буцаан төлүүлэх болзолтойгоор олгогдсон болно. Иргэн Л.Насандорж, М.Төмөрбаатар нараас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №147 тоот Засаг даргын захирамж болон бусад материалыг үндэслэн 10 сая төгрөгийн 20 хувь буюу 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Насандорж, М.Төмөрбаатар нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас 2017 оны 07 дугаар сард “Био бордоо” төсөлөөр 10000000 төгрөг авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилсэн 2000000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөв гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Л.Насандорж, М.Төмөрбаатар нараас 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Насандорж, М.Төмөрбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Насандорж, М.Төмөрбаатар нараас 2000000 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Насандорж, М.Төмөрбаатар нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Л.Насандорж, М.Төмөрбаатар нараас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 23475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ