Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2017/00028/И |
Дугаар | 00070 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 00070
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Замчны гудамж 14 тоот хаягтай, Дамдинжав овогт Давгадоржийн Цэрэнхорол /Регистрийн дугаар МЗ73090506, утас-99946678, 96582848/ холбогдох 175890000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …Иргэн Д.Цэрэнхорол нь 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас “Үслэг арьсан хувцаснаас бусад хувцас үйлдвэрлэх” оёдлын төсөл хэрэгжүүлэхээр 165 сая төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Цэрэнхорол нь зээл түүний хүүг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 165000000 төгрөг, зээлийн хүү 10890000 төгрөг нийт 175890000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэрэнхорол шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 2013 онд сум хөгжүүлэх сангаас үслэг арьсан хувцаснаас бусад үйлдвэрлэл оёдлын төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 175890000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Цэрэнхоролоос 175890000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Цэрэнхорол нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэрэнхоролоос 175890000 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Цэрэнхорол нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэрэнхоролоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 518600 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ