Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00071

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Тост- Өргөө хотхон 4-15 тоот хаягтай, Шарчууд овогт Балдангийн Болормаа /Регистрийн дугаар ТГ63120321, утас-99093053/ холбогдох 24225752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2-р багийн иргэн Б.Болормаа нь 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Багсармал болон хорголжин тэжээл үйлдвэрлэх” төсөл хэрэгжүүлэхээр 40 сая төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 08-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Б.Болормаа нь зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зээл түүний хүүг 2014 оны 08 дугаар сарын 08-наас хойш хугацаа хэтрүүлсэн зэрэг гэрээний үүргээ биелүүлээгүй, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 24225752 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас 2011 онд “Багсармал болон хорголжин тэжээл” үйлдэрлэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор 40000000 төгрөг авсан. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 24225752 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.Болормаагаас 24225752 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Болормаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Болормаагаас 24225752 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Болормаа нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 139440 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ