Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00078

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар  /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг, 1-р хэсгийн 9-3 тоотод оршин суух, /РД:МБ:68042319, утас:99274206/ Боржигин овогт Халтарын Мөнхбаярт холбогдох 19,454,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны  өдөр хүлээн авч

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Х.Мөнхбаяр нь 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас сүү хүлээн авах хөргөлттэй төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 20,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 16858102 төгрөг, зээлийн хүү 1180067 төгрөг, алданги 1416081 төгрөг нийт 19454250 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Х.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 2013 онд Сум хөгжүүлэх сангаас сүү хүлээн авах, хөргүүртэй төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 20,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 19,454,250 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд энэхүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 19,454,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Мөнхбаяр нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг  удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 19,454,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Мөнхбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Х.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 127610 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.