Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00030

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Баруун-Өлөнтийн 98 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Боржигон овогт Дашийваан Тэрбиш /РД:МБ:86070411, утас:85140440/-д холбогдох 1,413,492 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн иргэн Д.Тэрбиш /МБ:86070411/ нь “”Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3, Засгийн газрын 1997 оны 11 дүгээр тогтоолын “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.32 дахь заалтыг зөрчин ажилгүйдлийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан зөрчил илэрсэн тул 2016 оны 04 дүгээр сарын 06-ны №20 тоот актаар 1.413.492 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийн төлбөр тавигдаж төлөөгүй байгаа тул илүү олгогдсон ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн иргэнээс гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Тэрбиш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас нэхэмжилсэн 1413492 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 1413492  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Тэрбиш маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 1,413,492 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Тэрбиш төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.