Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1956 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2-р баг, 5-р хэсэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ДЭ:56010815/ Боржигон овогт Сэнгэ овогтой Хүрэлбаатарын хүсэлттэй

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: … Миний бие нь 1956 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Одоо 61 настай. 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Талдахь гэрэл нэгдлийн Мааньт цагаан хайрхан бригадад малчин, 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн төвд Цэцэрлэгүүдийн системийн морин тэрэгчин, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн тээврийг удирдах газарт Замчин, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зам барилга ашиглалтын ангид тракторчин зэрэг ажлыг тус тус хийж байсан ба Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдсэн байгаа боловч ажилд орсон, гарсан тушаалууд байхгүй олдохгүй учир ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд намайг 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Талдахь гэрэл нэгдлийн Мааньт цагаан хайрхан бригадад малчин, 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн төвд Цэцэрлэгүүдийн системийн морин тэрэгчин, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн тээврийг удирдах газарт Замчин, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зам барилга ашиглалтын ангид тракторчноор тус тус ажиллаж байсныг холбогдох нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх С.Хүрэлбаатарын хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч С.Хүрэлбаатар нь 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Талдахь гэрэл нэгдлийн Мааньт цагаан хайрхан бригадад малчин, 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн төвд Цэцэрлэгүүдийн системийн морин тэрэгчин, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн тээврийг удирдах газарт Замчин, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зам барилга ашиглалтын ангид тракторчин зэрэг ажлыг тус тус хийж байсан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа /ХХ-ийн 4 дүгээр хуудас/, Говь-Алтай аймгийн Цэцэрлэгүүдийн системийн даргын тушаал /ХХ-ийн 5 дугаар хуудас/, Говь-Алтай аймгийн тээврийг удирдах газрын даргын тушаал /ХХ-ийн 7 дугаар хуудас/, 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/, 1971 онд олгосон №568 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/, 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг /ХХ-ийн 12 дугаар хуудас/, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,болон хамт ажиллаж байсан М.Лхагва, Д.Дүгэрмаа, Б.Дамбадорж нарын тодорхойлолт, гэрч Д.Дүгэрмаа, Б.Дамбадорж, М.Лхагва нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд С.Хүрэлбаатарыг 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Талдахь гэрэл нэгдлийн Мааньт цагаан хайрхан бригадад малчин, 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн төвд Цэцэрлэгүүдийн системийн морин тэрэгчин, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн тээврийг удирдах газарт Замчин, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зам барилга ашиглалтын ангид тракторчин зэрэг ажлыг тус тус хийж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч С.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                            

                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Сэнгэ овогтой Хүрэлбаатарыг 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Талдахь гэрэл нэгдлийн Мааньт цагаан хайрхан бригадад малчин, 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн төвд Цэцэрлэгүүдийн системийн морин тэрэгчин, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн тээврийг удирдах газарт Замчин, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зам барилга ашиглалтын ангид тракторчин зэрэг ажлыг тус тус хийж байсанг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ж.ЭРДЭНЭБАТ.