Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1967 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Ахуйн үйлчилгээний 11 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, /РД:МЗ:67010466/ Боржигин овогт Чулуунпүрэвийн Алтанцэцэгийн гаргасан хүсэлттэй, 

 

Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч Ч.Алтанцэцэг

                                Нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Зүүнхараа хот дахь Спирт Бал Бурмын комбинатад 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ахуйн үйлчилгээний хэлтэст гуанзны сүү олгогчоор, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводод үйлчлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын санитарчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводын гахайн байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч ажилд томилогдсон зарим нэг тушаалын овог зөрүүтэй бичигдсэний улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Зүүнхараа хот дахь Спирт Бал Бурмын комбинатад 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ахуйн үйлчилгээний хэлтэст гуанзны сүү олгогчоор, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводод үйлчлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын санитарчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводын гахайн байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Ч.Алтанцэцэгийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Хүсэлт гаргагч Ч.Алтанцэцэг нь тухайн үеийн нэрээр БНМАУлсын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа хот дахь Спирт, Бал Бурмын комбинатад 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ахуйн үйлчилгээний хэлтэст гуанзны сүү олгогчоор, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводод үйлчлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын санитарчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводын гахайн байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан нь 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа хот дахь Спирт Бал Бурмын комбинатын захиргааны даргын тушаал /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/, БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараа хүнсний комбинатын захиргааны даргын тушаал /ХХ-ийн 7 дугаар хуудас/, БНМАУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараагийн хүнсний комбинатын даргын тушаал /ХХ-ийн 8 дугаар хуудас/, БНМАУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараагийн хүнсний комбинатын даргын тушаал /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, БНМАУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараагийн хүнсний комбинатын даргын тушаал /ХХ-ийн 10 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Үйлдвэр худалдааны Спирт бал бурам Компанийн Ерөнхий захиралын тушаал /ХХ-11 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Үйлдвэр худалдааны Спирт бал бурам Компанийн Ерөнхий захиралын тушаал /ХХ-ийн 12 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Г.Батдаваа, Г.Батбямба, О.Жунхаар нарын тодорхойлолт, гэрч Г.Батдаваа, Г.Батбямба, О.Жунхаар нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Ч.Алтанцэцэгийг Зүүнхараа хот дахь Спирт Бал Бурмын комбинатад 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ахуйн үйлчилгээний хэлтэст гуанзны сүү олгогчоор, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводод үйлчлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын санитарчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводын гахайн байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага  болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Чулуунпүрэвийн Алтанцэцэгийг Зүүнхараа хот дахь Спирт Бал Бурмын комбинатад 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ахуйн үйлчилгээний хэлтэст гуанзны сүү олгогчоор, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводод үйлчлэгчээр, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малын санитарчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Гахайн үржил бордооны заводын гахайн байрны үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ж.ЭРДЭНЭБАТ.