| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00374/И |
| Дугаар | 00034 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00034
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 11-166 тоотод оршин суух, 1988 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, Хаад боржигон овогт Уламбаярын Ны нэхэмжлэлтэй /РД: МЗ88122289/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн 5 дугаар байрны ¹ 132 тоотод оршин суух, 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Боржигон овогт Төмөрсүхийн Чд холбогдох /РД:МЗ81081411/
гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Н, хариуцагч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч У.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Т.Чтай 2007 онд гэр бүл болсон. 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Ч.ану-Үжинг төрүүлсэн. 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Т.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У.Н бид хоёр 2007 онд гэр бүл болж нэг гэрт хамт амьдарсан. Бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Ч.Ану-Үжин төрсөн. Бид 2013 оны 08 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд би Ныг зодож цохисон асуудал нэг ч удаа гаргаж байгаагүй. Мөнгө төгрөгний асуудлаас болж таарахаа больж тусдаа амьдрах болсон. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч У.Н, хариуцагч Т.Ч нар нь 2007 онд гэр бүл болж 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Боржигон овогт Чын Ану-Үжин төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн ¹ 0000961568, ¹ 52 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, иргэдэд үйлчлэх автомат машины 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн Улаанбаатар хотын Үйлс нэгтэн Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч У.Н нь 2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан тул 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутанд уулзалт зохион байгуулсан боловч уулзалтын явцад талууд цаашид эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргааныг шийдвэрлүүлэхээс татгалзаж шүүхээр шийдвэрлүүлэх, мөн уулзалтын явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг удаа дараа гаргасан, уулзалт ярилцлага хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас буюу 2013 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байх тул Т.Ч, У.Н нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч У.Ны гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдээ хэний асрамжинд үлдээхээр тохиролцсон болон хүүхдээс асуухад гаргасан санал зэргийг харгалзан охин Ч.Ану-Үжинг эх У.Ны асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Т.Чаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Төмөрсүхийн Ч, Хаад боржигон овогт Уламбаярын Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин Ч.Ану-Үжинг эх У.Ны асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин Ч.Ану-Үжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Ч.Ану-Үжинг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Чаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Чаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Нд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Чаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б. ХЭРЛЭН.