Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00015

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний ¹ 07 тоотод оршин суух, 1956 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Хорчин овогт Доржжавын Отгонбаярын хүсэлтэй /РД: МЗ56112475/

Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1972 оны 06 дугаар сард 08 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын хөдөө аж ахуйн барилга угсралтын конторт туслах ажилчнаар ажилд орж ажилласан. Тэгээд мужаанаар ажиллах болсон. УБи 1972 оны 07 дугаар сараас 1980 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон, гарсан тушаал олдохгүй ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд миний Барилга угсратын конторт ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Хорчин овогт Доржжавын Отгонбаярыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл туслах ажилтан, мужаанаар тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зүүнхараагийн Барилга угсралтын контороос олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, гуравдугаар зэргийн мужааны зэрэг олгосон ¹ 3508 дугаартай мэргэжлийн үнэмлэх, хамт ажиллаж байсан Д.Лхагвасүрэн, П.Баярсайхан, Ч.Усантээл нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Д.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Хорчин овогт Доржжавын Отгонбаярыг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Барилга угсралтын конторт 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл туслах ажилтан, мужаанаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.