Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00025

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 179 дүгээр зөрлөгт оршин суух Шарнууд овогт Жанчивын Бадамханд-д /РД:МБ55071522, Утас:95495828/ холбогдох 1808383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..... Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1-р багийн 5 дуаар хэсгийн 179 дугээр зөрлөг хэмээх газарт оршин суугч Шарнууд овогт Жанчивын Бадамханд нь 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 2,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 1,706,022 төгрөг, хүү алданги 102,361 төгрөг, нийт 1,808,383 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагч Ж.Бадамханд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн иргэн Жанчив овогтой Бадамханд нь 1808383 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1808383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бадамханд нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1808383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Бадамханд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН