Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 463

 

 

 

 

 

 

 

 

  2020           05           06                                      2020/ШЦТ/463

 

 

     

    

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Энхболд,

иргэдийн төлөөлөгч М.Мөнхмягмар, Ж.Цэцэгсайхан,

өсвөр насны шүүгдэгч Б.М- түүний хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэг тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа,

өсвөр насны шүүгдэгч Г.Э- түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ганбат, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мянган, Л.Чинбат, 

өсвөр насны шүүгдэгч Н.Б- түүний хууль ёсны төлөөлөгч Л.Ариунмягмар тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ө овогт Г-ын Э-, Г овогт Н-ын Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Х овогт Б-ын М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905037160986 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 эгч, 1 дүүгийн хамт ...... дүүргийн ... дүгээр  хороо ...... дугаар байр ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  оршин суух газраа, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, Х овогт Б-ын М-.

 

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ........ дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Г-ын Э-.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт ............ дүүргийн .... дугаар хороо .. дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Н-ын Б-.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э-, Н.Б- нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны хажууд иргэн М.А-ын эзэмшилийн Samsung note 4 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан дээрэмдэн авч 80.000 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, Н.Б- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцны гадна иргэн Э.А-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон Samsung note 4 загварын гар утсыг дээрэмдэн авч 90.000 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23а байрны 2 дугаар орцны гадна иргэн Х.Т-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон I phone 6s загварын гар утсыг дээрэмдэн авч 220.000 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э-тэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23а байрны 2 дугаар орцны гадна иргэн Х.Т-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон I phone 6s загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа зодож эрүүл мэндэд нь биед баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны орцонд иргэн О.Б-ын Samsung A5 загварын гар утас болон Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэн дээрэмдэн авч  225.000 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэнлин хийдийн баруун хаалганы орчим иргэн А.Д-гийн  эзэмшилийн Samsung S8  загварын гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар  довтолон авч 250.000 төгрөгний хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12в байрны 2 дугаар давхарт иргэн Г.Баттөгсийн  гар утсыг авахаар хүч хэрэглэж, зэвсэг болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү. Э- найз өрөнд орсон болохоор найзыгаа өрнөөс гаргах гээд ийм зүйл боллоо” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр М-тай хамт Москва хорооллын буудал дээр уулзаад компьютер тоглоом тоглох зорилготой явж байсан. Буудал дээр улаан цүнхтэй хүүхэд урд явж байсан. Байран дунд орсон. Нөгөө хүүхэд ахиад таарсан. Тэгсэн утсаа гаргачихсан явж байхаар нь бид хоёр энэ хүүхдийн утсыг авчихвал яах бол гэж ярилцаж байгаад авах шийдвэрт хүрээд араас нь дагаж яваад орцныхоо хаалган дээр ирэхээр нь хаалгаа барьж байгаарай гэж хэлээд М- араас нь мөрнөөс нь тэврээд би хаалга бариад зогсож байсан. Зүүн талдаа утсаа гаргаж ирхээр нь би утсыг нь аваад бид гурав зугтаасан. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Гэмтэл рүү Оргил гээд найзынх руугаа явж байсан. Тэгээд Өргөө кино театрын зүүн талын гарцан дээр нэг хүүхэд утсаа оролдчихсон явж байсан. Бид 3 энэ хүүхдийн утсыг авчихвал яах бол гэж ярилцаж байгаад авахаар болоод араас нь дагаад би энэ хоёроос өөр замаар явж байсан. Би шийдний цаагуур нэлээн зайтай явж байсан. Эхэлж Энэрэл очоод мөрөн дээгүүр нь гараа тавьсан. Араас нь М- очсон. Би шийдний булан тойроод гүйж гарч ирж зогсоод эргэж хартал утсыг нь авчихсан гүйгээрэй гэсэн. Тэгээд бид гурав зугтаасан” гэв.

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э-, Н.Б- нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар байрны хажууд иргэн М.А-ын эзэмшилийн Samsung note 4 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн, зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан дээрэмдэн авч 80.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Хэрэг учрал болсон гэх газрыг хохирогчоор заалгаж тухайн орчинд үзлэг хийхэд олон тооны мөр байх ба хохирогчийн  заасан хэсэгт байрлах гутлын мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн хохирогчийн мэдүүлж байгааг шалгаж гэмт этгээдүүдийг явсан чиглэлийг  заалгахад 57 дугаар байрны урдуур явган хүний замаар уруудаж улмаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж хутга тулгаж айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдээд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн урдуур өнгөрч ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйсэн гэх мэдүүлгийн дагуу Эрчим хүний эдийн засгийн хүрээлэнгийн хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд дээрх этгээдүүдийн гүйж яваа бичлэг хадгалан үлдсэн байх тул эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Нямдаваа хуулбарлан авахаар тогтож үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий өөр бусад нотлох баримт илрээгүй тул хэргийн газрын үзлэгийн ерөнхий болон хэсэгчилсэн байдлыг Никон Д3200 маркийн аппаратаар 5 кадр зураг авч бэхжүүлэн хэргийн газраас 3 ширхэг гутлын мөрийг гэрэл зургийн арагар бэхжүүлэн авч үзлэгийг оролцогч нарт танилцуулахад гаргасан санал, хүсэлтгүй учир хэргийн газрын үзлэгийг 22 цаг 20 минутад дуусгаж гарын үсэг зуруулав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 5-8 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн “... Н.Б- нь дээгүүрээ эрээн өнгийн цамцтай, дотуураа хар өнгийн давуун цамцтай, хар өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн арзгар ултай гуталтай байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 13-16 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн “... Г.Э- нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, дотуураа улбар шар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн биеийн тамирын хажуугаар цагаан өнгийн босс загварын цагаан өнгийн бичигтэй өмдтэй, хар өнгийн арзгар ултай гуталтай байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 17-20 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн “ ... Б.М- нь дээгүүрээ хар өнгийн богино куртиктэй, доогуураа саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн хоёр талаараа хөх өнгийн өргөн канттай өмдтэй, цагаан өнгийн пүүз өмссөн байдалтай хувцасласан байдалтай байлаа. ... 22 см урттай, 2 см өргөнтэй, 12 см ажлын хэсгийн урттай хар лентээр ороосон шар өнгийн хуванцар мэт бариултай  HONG LI гэсэн бичиглэлтэй, эдэлгээ сэвтэй, металл хутга зэрэг байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 21- 28 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “ ... насанд хүрээгүй сэжигтэн Э.М-ын биеэс 23 цаг 10 минутад үзлэг хийж хураан авсан нэг ширхэг хар өнгийн 22 см урттай, 2 см өргөнтэй, 12.5 см ажлын хэсгийн урттай, шаргал өнгийн бариултай хар лентээр ороосон 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн  тогтоо.л /хэргийн 1 дүгээр хавтас 30 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн 200500611 дугаартай хэрэгт нэг ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас, 32 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... Уг камерын бичлэг нь 1 хэсэг буюу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 10 миунтаас 21 цаг 20 минут хүртэлх хяналтын камерын бичлэг байв. 2020 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 21 цаг 14 минут 15 секундэд иргэн М.А-ыг дээрэмдсэн гэх үл таних 3 этгээд зугтаасан байдалтай гүйж буй гэрэл зургийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.А-ын “... Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 63 дугаар байр луу харих зорилгоор явж байхад Баянгол дүүрэг 57 дугаар байрны орчимд явж байхад араас 3 хүн дагаж  байга харагдсан. Тухайн үед би огт юм бодолгүй уг байрны хажууд байрлах сагсны шийд өнгөрөөд явж байтал араас гэнэж ирсэн бололтой гэнэт нэг өндөр залуу нь намайг хүзүүдэж аваад нөгөө гараараа миний хэвлийн хэсэгт хутга тулгасан. Нөгөө нэг нь миний зүүн хойд талд намайг налах маягтай ирж зогссон. Үлдсэн нэг нь сагсны шийдний баруун талаар тойрч ирээд миний урд зогссон. Надад хутга тулгасан гэх залуу нь утсаа өг, өгөхгүй бол ална шүү гэж хэлсэн. Би яах юм бэ гэж хэлэхэд битгий хуцаад бай гаргаж өг гээд байсан. Би тэгэхээр нь утсаа гаргаж өгөөд ядаж симээ авъя гэхэд хуцаад бай гэх зэргээр хэлсэн. Тэгээд намайг дээрэмдсэн гэх гурван залуу цахилгаан түгээх үндэсний хүрээлэнгийн байрны хойд талаар ертөнцийн зүгээр баруун тийшээ зугтаагаад явсан. ... Гомдолтой байна“ гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 45 дугаар хуудас/

Гэрч Ц.Эрдэнэбатын “2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн ажил болох Баянгол дүүргийн Гэмтлийн автобусны буудлын урд талын Сүртэй ломбарданд байх үед 21-22 цагийн үед санагдаж байна, үл таних 3-4 хүүхэд орж ирээд Samsung note 4 маркийн гар утас барьцаанд тавья гэж хэлсэн. Би тухайн үед уг утсыг шалгахад ямар нэгэн зураг байхгүй, дуудлага байхгүй болохоор нь хаях гэж байгаа утас юм байна гэж бодоод хямдхан авахаар тохиролцож 50.000 төгрөгөнд авсан.

            ... Барьцаанд тавьсан хүүхэд нь Жанчивдорж овогтой Мөнхзаяа регистрийн дугаар нь ФА94091312 дугаартай хүн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр хуудас/

Ашид Б- ХХК-ны ТХҮ-720/082 дугаартай “... Samsung note 4 гар утсыг 80.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас, 52-54 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байрны гадна Э-, Б- нарын хамт PC тоглох гээд явж байгаад 16-17 орчим насны эрэгтэйгийн араас дагаж явж байгаад Б- урдаас нь Э- хойноос нь барьж аваад байж байтал Э- намайг хутгаа гаргаад ир гэхээр нь би хутгаа халааснаасаа гаргаад иртэл нөгөө залуу гар утсаа гаргаад ирсэн чинь Б- утсыг аваад бид гурав зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 77-79 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Г.Э-ийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 02 дугаарс арын 04-ний үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингүнжавын хөшөөний орчим байрнуудын дунд М-, Б- нарын хамт явж байгаад 15-18 орчим насны эрэгтэй хүүхдийг Б- урдаас нь тойроод тосоод, би ардаас нь очиж татаад М- гялс утсаа гаргаад ир гэж хэлээд хутга гаргаж ирээд утсыг нь гаргуулсан. Тэр үед Б- цаанаас Samsung note 4 маркийн гар утсыг нь авсан. .. .” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 82-86 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Н.Б-ий яллагдагчаар өгсөн “... Тэгтэл тэр хүүхдийн ардаас дагаад явж байгаад байрны саадны орчим очих үед Э- мөрөөр нь тэвэрсэн. Тэгээд нэг юм хэлсэн. Тэр үед М- араас гүйгээд урд нь гарч ирээд хутга тулгах шиг болсон. Тухайн үйлдэл шийдний торон хашааны цаана болсон. Би яг гүйгээд очих үед Э- нөгөө хүүхдийн өмднийх нь зүүн талынх нь халааснаас Samsung note маркийн хар өнгийн гар утсыг нь гаргаж ирээд халаасандаа хийсэн. Тэгээд бид гурав буцаад зам дагаад зугтаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 89-92 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... М.А- нь эдгээр хүмүүсийн зурагнаас дээрэмдсэн хүн нь 9 гэсэн дугаартай хүн байна. Энэ хүн надад хутга тулгасан учир санаж байна гэж Ганбатын Э-ийн зургийг зааж байна гэж хариулсанаар таньж олуулах ажиллагааг дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3 дугаар хавтас 99-101 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Н.Б- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орцны гадна иргэн Э.А-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон Samsung note 4 загварын гар утсыг дээрэмдэн авч 90.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 96-98 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Эрүүгийн 200500416 дугаартай хэрэгт нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 115 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 21 цаг 50 минут 38 секундэд иргэн Э.А-гийн араас дагасан байдалтай алхаж явах үл таних хоёр эрэгтэйн гэрэл зургийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 116-118 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Э.А-гийн “2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орой бэлтгэлээс тараад гэр лүүгээ харьж байсан. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 2 дугаар орц руу орж байхад араас хаалгаа барьж бай гэж нэг үл таних эрэгтэй хүн хэлсэн. Тэгсэн би хаалгаа барьсан. Тэгсэн чинь намайг араас шууд боогоод утсаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшилийн Samsung note 4 маркийн гар утсаа намайг боосон хүнтэй цуг явж байсан үл таних эрэгтэй хүнд нь өгсөн. Тэгээд тухайн үл таних хоёр эрэгтэй зугтаагаад яваад өгсөн. ... Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 123-125 дугаар хуудас/

Ашид Б- ХХК-ний ТХҮ-720/084 дугаартай “Samsung note 4 гар утсыг 90.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 137-139 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Н.Б-ий яллагдагчаар өгсөн “... Тэгтэл бид хоёрын урд улаан цүнхтэй 15-16 орчим насны улаан цүнхтэй эрэгтэй хүүхэд гар утсаараа оролдоод явж байсан. Тэр үед бид хоёр хоорондоо ярилцаад утсыг нь авчих уу гээд ярилцаад бид хоёр араас нь дагаад Бичилийн байрнуудын дунд очоод байрныхаа орц руугаа орох үед 4 метр орчим зайнаас хаалгаа барьж байгаарай гэж хэлээд хүлээлгэж байгаад араас нь ороод орцны дотор хаалгыг нээгээд давхар хаалгаар орж байх үед нь Магнай тэр хүүхдийн мөрнөөс нь хойноос нь татаад эргүүлж харуулаад хоёр гарыг нь нэг гараараа ороогоод тэврээд чи утсаа өгчих өөр юм авахгүй гэж хэлэхэд нөгөө хүүхэд өөрөө гаргаад ирээд зүүн гартаа халаасныхаа орчим барьсан. Би гадна хаалгыг нээлттэй байлгахын тулд түшээд зогсож байгаад урагшаагаа сунаж гаргаж ирсэн утсыг нь авсан. Тэгээд бид хоёр хаалгыг түлхээд зугтаасан. Тэр өдрөө салаад харьцгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 163-166 дугаар хуудас/

Өсвөр насны яллагдагч Б.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Э.А-г 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.М- нь Г.Э-тэй бүлэглэн дээрэмдсэн гэх газрыг зааж байгаа байдал ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3 дугаар хавтас 61-69 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Э.А- нь эдгээр хүмүүсийн зурагнаас намайг дээрэмдсэн хүн нь 8 болон 5 гэсэн дугаартай хүн байна. Би эдгээр хүмүүсийн царайг сайн санаж байгаа бөгөөд ойроос харсан учир шууд таньж байна гэж Н.Б- /5/ Б.М- /8/ нарын зургийг зааж байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав” гэсэн тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 92-96 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23а байрны 2 дугаар орцны гадна иргэн Х.Т-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон I phone 6s загварын гар утсыг дээрэмдэн авч 220.000 төгрөгний хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э-тэй бүлэглэн иргэн Х.Т-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон I phone 6s загварын гар утсыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа зодож эрүүл мэндэд нь биед баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 173-178 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Г-873 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд гэрч хэргийн газрын үзлэгээр хураан авсан харднаас 700 МВ багтаамжтай саарал өнгийн сиди-нд хуулбарлан авсан 23а байрны хяналтын камерны бичлэг болох хэрэгт ач холбогдол бүхий баримтад мэдээллийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 185 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 37 минут 37 секундэд хохирогч Х.Т-гийн хажууд түүнийг дээрэмдсэн гэх үл таних хоёр хүнтэй зогсож буй гэрэл зургийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 186-188 дугаар хуудас/

Хохирогч Х.Тэмүүлэнгийн “2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  байрлах 23а байрны 2 дугаар орцонд үл таних хоёр хүүхдэд цохиулж гар утсаа дээрэмдүүлсэн. ... Би царайг нь сайн харж амжаагүй. Гаднах хувцсыг нь харсан. Нэг үл таних эрэгтэйн өндөр нуруутай 175 см эсхүл 176 см өндөртэй хар ноосон малгай, хар куртиктэй, хар өмдтэй, цагаан гуталтай байсан. Нөгөө үл таних эрэгтэй нь бор ноосон малгайтай бор өнгийн куртиктэй цэнхэн жинсэн өмдтэй хар гуталтай байсан. ... Миний нүд хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. ... Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 195-198 дугаар хуудас/

“... Ноосон малгайтай 175-176 см орчим өндөртэй хар өнгийн куртиктэй хар өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй залуу нь миний баруун нүд рүү гар утсаа гаргаж өг гээд цохиод байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 113-114 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.Ганцоожийн “Би тухайн гар утсыг 2020 оны 02 дугаар сарын эхэнд Хархорин худалдааны төвийн үүдэн дээрээс үл таних эрэгтэй хүнээс 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн гар утсыг би одоо ашиглаж байна.

... Би тухайн гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч холбогдох буруутай этгээдүүдээс гаргасан төлбөр болох 150.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас  201-202 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1715 дугаартай:

“1. Х.Т-гийн биед баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 207-208 дугаар хуудас/

Ашид Б- ХХК-ний ТХҮ-720/070 дугаартай “...I phone 6s гар утсыг 220.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 213-215 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Г.Э-ийн яллагдагчаар өгсөн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тогтоолыг уншиж танилцсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 239-241 дүгээр хуудас/

Өсвөр насны яллагдагч Б.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Х.Т-г 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.М- нь Г.Э-тэй бүлэглэн дээрэмдсэн гэх газрыг зааж байгаа байдал ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3 дугаар хавтас 61-69 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны орцонд иргэн О.Б-ын Samsung A5 загварын гар утас болон Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэн дээрэмдэн авч  225.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2 дугаар хавтас 3-5 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч О.Б-ын “2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны орцонд үл таних хоёр хүүхдэд Samsung A5 маркийн гар утас, Хаан банкны карт, чихэр зэрэг эд зүйлээ дээрэмдүүлсэн. Тухайн үл таних хоёр эрэгтэй хүүхдийн өндөр нуруутай хүүхэд миний ардаас барьж, намхан нуруутай шар куртиктэй хүүхэд нь миний халаасыг ухаж эд зүйлийг минь авсан. Миний биед гэмтэл учраагүй. Намайг зодож цохиогүй. Би тухайн хүүхдүүдэд эд зүйлээ дээрэмдүүлснээс болж айж цочролд орсон. ... Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 16-18 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Эрүүгийн 200500442 дугаартай хэрэгт нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 2 дугаар хавтас 24 дүгээр хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20 цаг 39 минут 58 секундэд хохирогч О.Б-ыг үл таних хоёр эрэгтэй хүн дээрэмдэж буй зургийг харуулав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2 дугаар хавтас 26-28 дугаар хуудас/

Ашид Б- ХХК-ны ТХҮ-720/068 дугаартай “Samsung A5 гар утас, Хаан банкны карт зэргийг 225.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. / хэргийн 2 дугаар хавтас 35-37 дугаар хуудас/

Өсвөр насны яллагдагч Б.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч О.Б-ыг 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.М- нь Г.Э-тэй бүлэглэн дээрэмдсэн гэх газрыг зааж байна. Уг газар нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69б байр байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3 дугаар хавтас 61-69 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 71-72 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Г.Э-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд бид хоёр байрнуудын голоор явж байтал 7-9 насны хар куртиктэй эрэгтэй хүүхэд байр луугаа орж байхаар нь араас нь М- оръё гэхээр нь Магнайтай хамт орсон. Тэгтэл Магнай хохирогчийн араас нь хоёр гараараа тэврээд намайг утсыг нь гялс аваадах гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогчийн зүүн талын халааснаас нь гар утас, Хаан банкны карт зэргийг авсан. Тэгээд картыг нь доор нь тавиад бид хоёр гараад зугтаасан. Тэгээд бид хоёр Өргөөгийн автобусны буудал дээр очсон. Тэгээд тэр гар утсыг М- аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 79-80 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчэнлин хийдийн баруун хаалганы орчим иргэн А.Д-гийн  эзэмшилийн Samsung S8  загварын гар утсыг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар  довтолон авч 250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн 200500612 дугаартай хэрэгт нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 2 дугаар хавтас 94 дүгээр хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цаг 11 минут 28 секундэд иргэн А.Д-г дээрэмдсэн гэх үл таних 3 этгээд дагаж алхаж явж буй гэрэл зэргийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2 дугаар хавтас 96-97 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 21 цаг 28 минут 27 секундэд иргэн А.Д-г дээрэмдсэн гэх үл таних 2 этгээд иргэн А.Д-гийн араас дагаж алхаж явж буй гэрэл зургийг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2 дугаар хавтас 98-101 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.Д-гийн “... Би тухайн үед юм бодолгүй Гандангийн төв хаалгаар ороод ертөнцийн зүгээр баруун талын хаалгаар гараад хойшоо гэр  хороолол руу ороод явж байтал гэнэт нэг эрэгтэй намайг дуудаад цүнхнээс татаад эргүүлж харуулсан. Тэгээд араас нь бас нэг үл таних залуу гарч ирээд миний хоолойн тус газарт хутга тулгасан. Намайг дуугүй бай, ална шүү, утсаа хурдан гаргаж өг гэх зэргээр хэлж байсан. Харин хутгагүй эрэгтэй нь миний хувцсыг нэгжих гэж оролдоод байхаар нь би куртикныхээ баруун энгэрийн халааснаас өөрийн Samsung S8 маркийн гар утсыг гаргаж хутгатай залууд нь өгсөн. Миний гар утсыг аваад тэр 2 гудамжинд ороод зугтаагаад явсан.

... Би харвал танина. Ойролцоогоор миний үеийн хүүхдүүд байсан. Өндөр эрэгтэй нь хар куртик, хар малгайтай байсан. Харин намхан нь шар өнгийн мөр нь хар өнгөтэй куртик, цагаан юүдэнтэй малгайтай цамцтай байсан. Өөр бусад зүйлсийг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 105-106 дугаар хуудас/

Ашид Б- ХХК-ны ТХҮ-720/083 дугаартай “Samsung S8   гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан. /хэргийн 2 дугаар хавтас 108-110 дугаар хуудас/

Өсвөр насны яллагдагч Б.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч А.Д-г 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандангийн баруун хаалганы орчим Б.М- нь Г.Э-тэй бүлэглэн дээрэмдсэн гэх газрыг зааж байгаа байдал ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3 дугаар хавтас 61-69 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... А.Д- нь эдгээр хүмүүсийн зурагнаас намайг дээрэмдсэн хүн нь №8 гэсэн дугаартай хүн байна. Энэ хүн миний хоолойд хутга тулгасан учир би царайг нь сайн санаж байна гэж №8 дугаартай Б.М-ын зургийг зааж байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3 дугаар хавтас 103-105 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Б.М-, Г.Э- нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12в байрны 2 дугаар давхарт иргэн Г.Баттөгсийн гар утсыг авахаар хүч хэрэглэж, зэвсэг болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2 дугаар хавтас 146-148 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... 1, 2 дугаартай хүмүүс мөн байна гэж Ганбатын Э-, Булганбаярын М- нарын зургийг зааж орцонд миний дээрээс дараад хутга тулгаж байсан. Би царайг нь сайн санаж, таньж байна гэж хэлж байх ба бусад хүмүүсийг нь би урьд  өмнө нь харж байгаагүй юм байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 2 дугаар хавтас 149-157 дугаар хуудас/

Хохирогч Г.Баттөгсийн “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12в байр луу кодоо хийгээд ортол араас хоёр эрэгтэй хүүхэд гүйж орж ирээд намайг шатаар өгсөөд 2 давхарт явж байхад араас гүйж ирээд тэвэрч аваад унагаагаад гар утсаа аваад ир гэж хэлээд нөгөө залуу нь миний шанаан тус газар 2 удаа гараараа цохиод гар утсаа өгөхгүй байсан чинь нөгөө өндөр залуу хутга гаргаж ирээд нүүрэн тус газар тулгаж байгаад гар утсаа өгөхгүй бол нүдгүй болно шүү гэж хэлж байхад доороос хүн орж ирж байхад нөгөө 2 эрэгтэй зугтаагаад гараад явсан. ... Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед учирсан хүнд гэмтэл байхгүй. Тухайн үед зүүн шанаа жаахан хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 159-160 дугаар хуудас/

Өсвөр насны яллагдагч Б.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... Хохирогч Г.Баттөгсийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо 12в байрны орцонд Б.М- нь Г.Э-тэй бүлэглэн дээрэмдэхээр завдсан гэх газрыг зааж байгаа байдал ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3 дугаар хавтас 61-69 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М-, Г.Э-, Н.Б- нар нь бүлэглэн насанд хүрээгүй хүмүүсийн гар утсыг авах зорилгоор довтолж хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж гар утаснуудыг дээрэмдэж авсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тэдгээрийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг мөн хуулийн 3 дугаар зүйл “энэ хэргийг” 3.2 дахь хэсэгт “зэвсэг ... хэрэглэж үйлдсэн” гэж заасан гэмт хэрэг тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.А-ын 80.000 төгрөгний үнэ бүхий Samsung note 4 загварын гар утсыг, хохирогч Х.Т-д 220.000 төгрөний үнэ бүхий I phone 6s загварын гар утсыг биет байдлаар тус тус буцаан олгосон талаар эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хэргийн 1 дүгээр хавтас 38, 204 хуудас/ тусгагдсан байна.

Насанд хохирогч О.Б- “Би гар утсаа буцаан авсан. Надад одоо ямар ч гомдол санал байхгүй” /хэргийн 3 дугаар хавтас 110 дугаар хуудас/ гэж, хохирогч Э.А- нь “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо буцаан авсан” /хэргийн 3 дуаар хавтас 106 дугаар хуудас/ гэж тус тус мэдүүлсэн, мөн хохирогч Г.Баттөгс нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хэргийн 3 дугаар хавтас 75 дугаар хуудас/

Түүнчлэн хэрэгт иргэний нэхэмжлэгч Т.Ганцоожид  хохирлын мөнгийг 150.000 төгрөгийг Хаан банкны 5863187172 дугаарын дансаар шилжүүлсэн баримт, /хэргийн 3 дугаар хавтас 123 дугаар хуудас/ мөн насанд хохирогч А.Д-д Samsung S8  загварын гар утас авч өгсөн талаархи баримт /хэргийн 3 дугаар хавтас 124 дүгээр хуудас/ тус тус авагдсан байна.

 Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд “Цогтын Цолмонгоос хохирлын мөнгө авсан эсэх талаар тодруулж утсаар холбогдоход хөдөө ажлаар явж байна. Би 45.000 төгрөгөө буцаан авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэснийг тэмдэглэл болгов” гэжээ. /хэргийн 2 дугаар хавтас 34 дүгээр хуудас/

Иймд дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хүлээн авсан талаараа мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэгт тулгуурлан өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна  гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М-, Г.Э-, Н.Б- нар нь насанд хүрээгүй буюу өсвөр насны тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ө овогт Г-ын Э-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Г овогт Н-ын Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Х овогт Б-ын М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар Г.Э-ийг  6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Б-ийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-эд оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Н.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.М-т оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.М-ын эдлэх 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийг нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Г.Э-, Н.Б-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  Г.Э-, Н.Б-, Б.М- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хугацаа болмогц 1 ширхэг хутгыг  устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.М-, Г.Э- нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-, Г.Э-, Н.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  

 

                   

                   

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

     

   

    ШҮҮГЧИД                                    Л.ОЮУН

 

                                             

                                                       Ц.ДАЙРИЙЖАВ