Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00036

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Скайтел ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Кондукторын гудамж № 06 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Эрдэнийн Баярсайханд /РД:МЗ95030434, Утас:89111201/ холбогдох 69061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2017 оны              01 дүгээр  сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Баярсайхан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дараа төлбөрт Postpaid  VIР - 40К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96111142 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Баярсайхан нь гэрээний үүргээ үл биелүүлж 96111142 дугаарын 2016 оны 01 дүгээр сарын байдлаарх төлбөр 115061 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Баярсайханд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Иймд Б.Баярсайханаас төлбөрийн үлдэгдэл болох 115061 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 65061 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 69061 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Баярсайхан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Бат-Эрдэнэ овогтой Баярсайхан би нэхэмжлэлтэй танилцлаа. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор 69061 төгрөг Скайтел ХХК-д төлж барагдуулах нь үнэн маргах зүйлгүй. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ний 69061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баярсайхан нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Скайтел ХХК-ний 69061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Баярсайхан нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярсайханаас 2275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН