| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00345/И |
| Дугаар | 00021 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 00021
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байрны ¹ 30 тоотод оршин суух, 1961 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Боржигон овогт Намсрайжавын Энхтуяагийн хүсэлттэй /РД:ТГ61111600/
Зүүнхараагийн НААҮ-ний комбинат, Сэлэнгэ аймгийн НААҮ-ний комбинат, Хөтөлийн ахуй үйлчилгээний салбарт болон Сэлэнгэ аймгийн банкинд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Н.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1961 онд төрсөн. Би 1977 онд 8-р ангиа төгсөөд 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Зүүнхараагийн НААҮ-нд оёдолчноор ажилд орсон. Ингээд 1985 оны 11 дүгээр сарын 22 хүртэл Зүүнхараагийн НААҮ-д ажиллаж байгаад амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймгийн НААҮ-д шилжин 1985 оны 11 дүгээр сарын 28-наас 1986 оны 04 дүгээр сарын 10 хүртэл оёдолчноор ажиллаж байгаад орон тооны илүүдлээр гарч 1986 оны 04 дүгээр сарын 10-наас Сэлэнгэ аймгийн банкинд зарлага, мөнгө тоологчоор 1986 оны 09 дүгээр сарын 02 хүртэл ажиллаад ажлаас гарсан. Ингээд ажилгүй хэсэг байж байгаад 1987 оны 08 дугаар сарын 12-ноос Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлийн НААҮ-д мөн оёдолчноор дахин ажилд орж 1989 оны 11 дүгээр сарын 10 хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 1990 онд Зүүнхараадаа шилжиж ирээд НААҮ хувьчлагдсан учир Эвийн хүч хоршоонд оёдолчноор ажилласан. Одоо би тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилласан байдлыг тодорхой бичсэн боловч Нийгмийн даатгалаас ажилд орсон, гарсан тушаалаа аваад ир гэсэн. Би Сэлэнгэ аймгийн архивт очиж өөрөө материалаа шүүсэн боловч эндхийн НААҮ нь материал шилжүүлээгүй учир баримт байхгүй байна.
Иймд миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Зүүнхараагийн НААҮ-д оёдолчноор 1985 оны 11 дүгээр сарын 22 хүртэл ажилласан 07 жил 08 сар 03 хоногийг, Сэлэнгэ аймгийн НААҮ-д 1985 оны 11 дүгээр сарын 28-наас 1986 оны 04 дүгээр сарын 10 хүртэл болон Сэлэнгэ аймгийн банкинд зарлага, мөнгө тоологчоор 1986 оны 04 дүгээр сарын 10-наас 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилласан 09 сар 04 хоног, 1987 оны 08 дугаар сарын 12-ноос Сэлэнгэ аймаг Сайхан сум буюу Хөтөлийн НААҮ-д мөн оёдолчноор ажилд орж 1989 оны 11 дүгээр сарын 10 хүртэл ажиллаж байсан 2 жил 2 сар 28 хоног, бүгд 10 09 сарыг цуглуулсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Бороогийн ¹ 28 тоотод оршин суух, 1970 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, Боржигон овогт Чойнорын Мөнгөнцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намсрайжавын Энхтуяа нь Сэлэнгэ аймаг Мандал суманд 1961 онд төрсөн юм билээ. Тэгээд 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Зүүнхараагийн НААҮ-д оёдолчноор ажилд орж 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байгаад амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймгийн НААҮ-д 1985 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс оёдолчноор ажилд орж 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа гарсан байдаг. Ингээд Сэлэнгэ аймгийн банкинд зарлага, мөнгө тоологчоор 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. Н.Энхтуяагийн нөхөр нь Цагдаагийн газарт ажилладаг хүн байсан болохоор нөхрөө ийш тийш нь томилогдохоор гэр бүлийн хүнээ дагаж Сэлэнгэ аймаг Сайхан сум буюу Хөтөлийн НААҮ-д 1987 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад мөн гэр бүлийн хүнээ дагаж Зүүнхараад ирээд хувийн Эвийн хүч гэх хоршоонд оёдолчноор ажилласан байдаг юм. Н.Энхтуяагийн ажилласан жилүүдийг хөдөлмөрийн дэвтэр дээр нь нэг бүрчлэн бичигдсэн байдаг боловч бүх гарсан, орсон тушаалыг авчир гэж Нийгмийн даатгалаас шаардлага тавьсан учир холбогдох архиваас нь шүүлгэхэд баримт гарч ирээгүй болно. Иймд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал болон хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, мэдүүлгийг үндэслэн нийт ажилласан 10 жил 09 сарыг тогтоож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Намсрайжавын Энхтуяа нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн НААҮ-ний комбинатад 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл оёдолчноор, Сэлэнгэ аймгийн НААҮ-ний комбинатад 1985 оны 22 дүгээр сарын 28-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор, Сэлэнгэ аймгийн банкинд 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл бэлэн мөнгөний зарлагын хянагч, тоологчоор, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын /Хөтөлийн/ ахуй үйлчилгээний салбарт 1987 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Зүүнхараагийн НААҮ-ний комбинатаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт, ¹ 423316 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх болон хамт ажиллаж байсан Д.Цэцэгмаа, Ю.Оюунцэцэг, Ж.Нина нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Зүүнхараагийн НААҮ-ний комбинат, Сэлэнгэ аймгийн НААҮ-ний комбинат, Хөтөлийн ахуй үйлчилгээний салбарт болон Сэлэнгэ аймгийн банкинд ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Намсрайжавын Энхтуяаг Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн НААҮ-ний комбинатад 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл оёдолчноор, Сэлэнгэ аймгийн НААҮ-ний комбинатад 1985 оны 22 дүгээр сарын 28-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор, Сэлэнгэ аймгийн банкинд 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл бэлэн мөнгөний зарлагын хянагч, тоологчоор, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын /Хөтөлийн/ ахуй үйлчилгээний салбарт 1987 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.