Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00049

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, Баян 1 дүгээр хэсгийн № 2-06 тоотод оршин суух Шарнууд овогт Авирмэдийн Нямхүүд /РД:МЗ76010413, Утас:99844187/ холбогдох 12.250.163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 2-6 тоотод оршин суух А.Нямхүү нь 2013 оны 05 сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас мужаан цех байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 14.700.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар 01-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олгосон боловч зээлээ одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл 12.116.878 төгрөг, зээлийн хүү 60.584 төгрөг, алданги 72.701 төгрөг нийт 12.250.163 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч А.Нямхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:......Баянгол сумын Засаг даргын тамгын газраас гаргасан 12.250.163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг 12.250.163 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Маргах зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 12.250.163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Нямхүү нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 12.250.163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Нямхүү нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН