Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00012

 

Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Е.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, 45 дугаар байрны 5-58 тоотод оршин суух, Тайж овогт Нямжавын Рагчаа /РД:МЗ68072819, Утас:99005386/ Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, 45 дугаар байрны 5-58 тоотод оршин суух, Их тугтан овогт Доноройн Оюунхүү /РД:ТК68120560, Утас:99034017/ холбогдох 23217042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг              2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Е.Алтанхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:                          ... Е.Аптанхуяг миний бие 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 6 дугаар багт байрлах иргэн Н.Рагчаагийн өмчлөлийн “Ачит Хараа” ХХК-ны эзэмшлийн хөрөө рам бүх тоног төхөөрөмж болон бүх бичиг баримт зөвшөөрөлтэй нь 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож “Ачит Хараа” ХХК-ны эрх шилжүүлэх гэрээ хэлцэл хийхээр эхний ээлжинд урьдчилгаа болох 20.000.000 төгрөгийг бэлэн өгч 6 дугаар сарын 15-ны өдөр “Ачит Хараа” ХХК-ны эрх шилжүүлж өгөх үед үлдэгдэл 20.000.000 төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулсан тухайн үед компаны үйл ажиллагаа шууд явуулахад бэлэн ямар ч өр төлбөргүй гэсээр надад “Ачит Хараа” ХХК-ны нэрийн өмнөөс бүх үйл ажиллагаа явуулах болно гэсэн баталгаа гаргаж өгсөн боловч бүгд худлаа байсан 2 жил гаран үйл ажиллагаа явагдаагүй хөрөөний тоног төхөөрөмж дутуу хөрөө рам ажлуулах эрхийн бичиг байхгүй албан газар болон хувь хүмүүст маш их өр зээлтэй газрын гэрчилгээгээ банкны барьцаанд тавьсан, Улаанбаатар хотын “Хан Хэнтий Улсын Хамгаалалттай Газрын захиргаанд:

Ойжуулалтын 18,9 га газрын ойжуулалт хийгдээгүй өр

Хяналтын хуудасны өр /Гоожин/ -1562462 төгрөг

Үнэт цаасны өр - 54580 төгрөг

Хяналтын зардлын өр – 300000 төгрөг

Мандал сумын ойн ангид ойжуулалтын 15,9 га газрын ойжуулалт хийгдээгдээгүй өр

Байгаль орчны тасагт хяналтын хуудасны өр - 2643693 төгрөг

Төмөр замын цахилгаан түгээх газар өр - 800000 төгрөг

Нийгмийн даатгалын хэлтэст – 348384 төгрөг

          Нийт 5709119 төгрөгний өр төлбөртэй ямарч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй байсан. Энэ өрнөөс эхний ээлжинд ажил эхлүүлэхийн тулд зайлшгүй төлөх шаардалгатай байсан учир Хяналтын хуудасны өр /Гоожин/ 1.562.462 төгрөг, Хяналтын зардлын өр – 300.000 төгрөг, Үнэт цаасны өр - 54.580 төгрөг нийт 1.917.042 төгрөгийг бид төлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн Д.Оюунхүүд 8 дугаар сард 500000, 300000 нийт 800000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Н.Рагчаад эм тарианы мөнгө гэж 200000 төгрөг дараа ах нь өнгөрөөд ажил явдалд хэрэглэнэ гэж 300000 төгрөг Рагчаа Оюунхүү нарт нийт 1300000 төгрөг өгсөн байгаа. Ажил явуулах хашаан дотор хогийн цэг болчихсон юм шиг хогийг 3 өдөр цэвэрлэж 10 гаруй портер хог гаргаж хаясан. Гэрэл цахилгаан байхгүй ямарч ажиллах нөхцөл боломж байхгүй үнэхээр хэцүү байсан. Ингээд ажил эрхлэх зөвшөөрөл авах гэж 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 03 сар хүртэл бүтэн 9 сар уйгагүй хөөцөлдөж 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч 2016 оны 04 сарын 20 хүртэл ажлаад хуурайшилт болж 06 дугаар сарын 20 хүртэл үйл ажиллагаа зогссон. Энэ их өртэй гэдгээ бидэнд хэлээгүй зарсан байна бид нар энэ хүмүүст итгээд сайн санаж урьдчилгаа 20000000 төгрөгийг өгсөн юм тэгэхэд энэ хүмүүс бид нарын залилж байсан байна бидний өгөх өрнөөс илүү өртэй байгаа учир бид хоорондоо ярилцаж өрийг нь төлүүлж бас ААН-н эрхийг шилжүүлсний дараа үлдэгдэл 20000000 төгрөгийг төлнө гэж бодсон юм. Н.Рагчаа болон Д.Оюунхүү нар нь мөнгөө авья гэж байнга утасдаж заримдаа согтуу ирж орилж чаралж тог цахилгаан тасдаж элдэв янзаар хэлж дарамталж байгаад явдаг. Эсвэл банкны хүү төл гэж шаардаж шахдаг байсан бид бага багаар тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Иймэрхүү байдлаар өдийн хүртэл явж байна хэрвээ бидэнд ажиллах зөвшөөрөлтэй ямар нэгэн өр төлбөргүй хөрөө рам нь бүрэн бүтэн үйл ажиллагаа явуулахад ямарч саадгүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан юм. Бид өөрсдийн хөрөө рамын суурилуулж ажиллаа явуулдаг байсан. Энэ өрнүүдээ төлчих тэгүүл 20000000 төгрөгөө өгье гэж хэлдэг боловч эхлээд өг өгсний чинь дараа төлнө гэдэг байсан бид урьд нь хуурдсан болохоор итгэж чадахгүй үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Н.Ранчаа нь гэр бүлийн хамт /4 хүнтэй/ ирж бидний байшинг суллаж өг бид орох оронгүй болчихлоо гэж худал хэлж биднийг хөөж эхэлсэн тэд нар орилж хашгирч хүч түрэмгийлж орсон энэ юмнуудаа аваад зайл гэж бидний юмнуудыг байшингаас гаргаж хөөсөн та нар өнөөдрөөс эхэлж энд үйл ажиллагаа явуулахгүй хашаа болон байшин доторх өөрийн гэсэн юмнуудаа аваад хурдан зайл гээд өөрсдөө ороод сууцгаасан. Энэ хүмүүс ингэж ярьж ийм муухай бүдүүлэг үйлдэл гаргаж байгаад гомдолтой байгаа учир би тэд нарыг урьдчилгаанд өгсөн мөнгийг өгчих тэгээд бүгдээрэй больцгооё гэсэн боловч мөнгө өгөхгүй чаддаг юм бол та нар шүүхдээд аваарай бид нарт мөнгө байна гэж дээрэлхэж доромжилж дарамталсан. Бидний мөнгийг худлаа хэлж залилж аваад дарамталж дээрэлхэж байгаа нь хууль ёсонд хир нийцэж байгааг мэдэхгүй юм. Уг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа жигдэрч эхэлж байхад бидний үйл ажиллагааг зогсоогоод 4 сар гаруй болж байна. Бид энэ хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх байсан бид гомдолтой байна. Иймд цаашдаа энэ аж ахуйн нэгжийг ажиллуулах боломжгүй болсон тул урьдчилгаанд өгсөн 20000000 төгрөг гоожин үнэт цаасны өр 1917042 төгрөг Оюунхүү Рагчаа нарт бэлэн болон дансаар өгсөн 1300000 төгрөг нийт 23217042 төгрөгийг Рагчаа, Оюунхүү нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Е.Алтанхуяг, хариуцагч Н.Рагчаа, Д.Оюунхүү нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ....Нэхэмжлэгч Е.Алтанхуяг хариуцагч Н.Рагчаа, Д.Оюунхүү бид гурав доорхи нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.                 Үүнд: 1. Е.Алтанхуяг 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 16780959 төгрөгийг Н.Рагчаа, Д.Оюунхүү нарт өгөхөөр, 2. Н.Рагчаа нь төлбөрөө төлж барагдуулсан үед компаниа шилжүүлнэ, 3. 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө үүссэн компаний өр төлбөрийг төлж барагдуулна. Н.Рагчаа миний бие хариуцана, 4. Компани 2017 ны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж ажиллуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Е.Алтанхуяг нь хариуцагч Н.Рагчаа, Д.Оюунхүү нараас 23217042 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Е.Алтанхуяг 16780959 төгрөгийг хариуцагч Н.Рагчаа, Д.Оюунхүү нарт өгсөнөөр компанийг нэхэмжлэгч Е.Алтанхуягт шилжүүлэхээр болж, хариуцагч Н.Рагчаа, Д.Оюунхүү нар нь            2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө үүссэн компаний өр төлбөрийг төлж барагдуулахаар болсон ба компанийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж ажиллуулахыг зөвшөөрөн өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273835 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Рагчаа, Д.Оюунхүү нараас 120827.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 136917.5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е.Алтанхуягт олгосугай.

 3.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                Б.ХЭРЛЭН