Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00052

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байрны № 69 тоотод оршин суух Элжгэн хутагт овогт Индрагийн Сэрээнагвагийн /РД:ОЕ75012313, Утас:99099077/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Хөгжил байр № 22 тоотод оршин суух Хөвдүүд овогт Бямбацэрэнгийн Лхагвасүрэнд /РД:ЖЮ83030111, Утас:99777775/ холбогдох 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч И.Сэрээнагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:............ Бямбацэрэнгийн Лхагвасүрэн нь надтай наймаа хийж 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр миний суудлын ниссан пирмера авто машиныг сарын дараа наадмын өмнө 40 хонь өгнө гэж хэлээд надаас авч явсан бөгөөд одоо болтол хонь ч өгөөгүй мөнгө ч өгөөгүй байна. Би хонио өгөөч гэж удаа дараа хэлсэн боловч өгнөө өнөө маргаашгүй өгнө гээд л бичгээр баталгаа гаргаж өгдөг тэгээд л байхгүй. Б.Лхагвасүрэн нь Дорнод аймгийн Баян уул суманд оршин сууж байсан бөгөөд одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Хөгжил байр буюу / захиргааны хажуугийн талын цагдаагийн 5-н давхар байр 22/ тоотод оршин сууж байна. Бид 2014 онд наймаа хийсэн боловч Лхагвасүрэн нь хонио өгөхгүй явсаар 2016 он дууслаа. Би             1 хонийг 100000 төгрөгөөр үнэлж байна. Лхагвасүрэнгээс нь мөнгө ч хамаагүй хонь ч хамаагүй өгч байгааг нь л авна. Иймд Б.Лхагвасүрэнгээс 40 хонь буюу 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:........ И.Сэрээнагвагаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Б.Лхагвасүрэн миний бие 40 хонины үнэ буюу 4.000.000 төгрөгийг И.Сэрээнагвад төлж барагдуулах нь үнэн болно. Маргах зүйл байхгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч И.Сэрээнагвагийн 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Лхагвсүрэн нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Сэрээнагвагийн 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Лхагвасүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвасүрэнгээс 39.475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 39.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Сэрээнагва-

д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН