Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 64

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Шаргын 5-12 тоотод оршин суух Т.Дашсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг, Таван-Эрдэнэ хороололд оршин суух Б.Оюунбаатарт холбогдох байрны түрээсийн төлбөр 714400 /долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Дашсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Оюунбаатар нь 2015 оны 11-р сарын 25-ны өдөр миний эзэмшлийн орон сууцны 1 өрөө байрыг түрээслэхээр болж түрээсийн гэрээ байгуулсан. Б.Оюунбаатар нь эхнэр, хүүхдийн хамт тус өрөөг 2016 оны 05-р сарын 01-ийг хүртэл түрээслэхээр болсон. Тухайн хугацаанд 2015 оны 12-р сарын түрээс болон дулааны мөнгийг төлсөн. 2016 оны 1-4-р сарын түрээс 600000 төгрөг, 2, 3, 4-р саруудын байрны дулааны хөлс 80400 төгрөг, 2, 3, 4-р саруудын усны 12000 төгрөг, 3,4-р саруудын цахилгааны төлбөр 22000 төгрөг, бүгд 714400 /долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлөөгүй. Түрээслэгч Б.Оюунбаатартай уулзаж түрээсийн төлбөрөө төлөх талаар ярилцаж, түрээсийн гэрээндээ тодотгол хийсэн боловч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Б.Оюунбаатартай болон түүний аав, ээжтэй удаа дараа утсаар холбогдож төлбөрөө төлөх талаар хэлсэн боловч төлөөгүй. Иймд Б.Оюунбаатараас байрны түрээсийн төлбөр 714400 /долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Б.Оюунбаатар бид хоёр харилцан ярилцаж тохиролцон шүдлэн үхрийг нэхэмжлэлийн шаардлагын 600000 төгрөгөнд нь тооцож авсан.  Үлдэгдэл 114400 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Хариуцагч Б.Оюунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Т.Дашсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Т.Дашсүрэн ах бид хоёр харилцан ярилцаж тохиролцон шүдлэн үхрийг нэхэмжлэлийн шаардлагын 600000 төгрөгөнд нь тооцож өгсөн. Үлдэгдэл 114400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт би Т.Дашсүрэн ахад төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Дашсүрэн нь Б.Оюунбаатарт холбогдуулан түрээсийн төлбөр 714400 /долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Оюунбаатар нь шүдлэн үхрийг нэхэмжлэлийн шаардлагын 600000 төгрөгөнд нь тооцож Т.Дашсүрэнд өгсөн ба үлдэгдэл 114400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Т.Дашсүрэнд төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Дашсүрэнгийн 714400 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21710 төгрөгний тал хувь 10855 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 10855 төгрөгийг хариуцагч Б.Оюунбаатараас гаргуулж нэхэмжлэгч Т.Дашсүрэнд тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Дашсүрэнгийн хариуцагч Б.Оюунбаатарт холбогдуулан байрны түрээсийн төлбөр 714400 /долоон зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Оюунбаатар нь хүлээн зөвшөөрч шүдлэн үхрийг нэхэмжлэлийн шаардлагын 600000 төгрөгөнд нь тооцож Т.Дашсүрэнд өгсөн ба үлдэгдэл 114400 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Т.Дашсүрэнд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Т.Дашсүрэнгийн 714400 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21710 төгрөгний тал хувь 10855 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 10855 төгрөгийг хариуцагч Б.Оюунбаатараас гаргуулж нэхэмжлэгч Т.Дашсүрэнд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА