| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0456/и |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 52
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1-р багт оршин суух Ш.Энхтайваны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багт оршин суух Ч.Бат-Эрдэнэд холбогдох өвсний үнэ 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энхтайван шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2013 онд “Цагаан усны хоолой” гэдэг газар хадланд гарч, хадлангийн салаагаа өөрөө ахласан.Тэр үед Түмэнцогт сумын 3-р багийн иргэн Ч.Бат-Эрдэнэ нь өвч бэлдүүлж авахаар надад 3 хос мяндас, 90 литр түлш өгсөн. Би Бат-Эрдэнэд 500 боодол өвс бэлдэж өгсөн. Тэрээр өвсөө Батсайхан гэдэг хүнд ачуулсан. Тухайн үед өвс ширхэг нь 2000 төгрөгний ханштай байсан. Гэтэл 2013 оны 10-р сард хадлангийн үлдэгдэл 7 нуруу өвснөөс Бат-Эрдэнэ нь намайг эзгүйд 1000 боодол өвс хулгайгаар ачуулж Мөнххаан сумын харъяат Буурын Баярсайхан гэдэг хүнд өгсөн байсан. Бат-Эрдэнээс өвсний мөнгөө нэхэхээр ажлын хөлсөнд авсан гэдэг юм. Ч.Бат-Эрдэнэ нь манай хадлангийн салаанд ажиллаж байгаагүй. Иймд Ч.Бат-Эрдэнээс өвсний үнэ 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Ч.Бат-Эрдэнэ бид хоёр харилцан ярилцаж тохиролцон 2017 оны намар хадлан хадах үеэр /09-р сарын 01/-ний өдөр 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч Ш.Энхтайван надад бэлнээр төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч Ч.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багт оршин суух Ч.Бат-Эрдэнэ би Түмэнцогт сумын 1-р багт оршин суух Ш.Энхтайваны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Ш.Энхтайван ах бид хоёр харилцан ярилцаж тохиролцон 2017 оны намар хадлан хадах үед /09-р сарын 01/-ний өдөр 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнэ би нэхэмжлэгч Ш.Энхтайванд бэлнээр төлөхөөр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энхтайван нь Ч.Бат-Эрдэнэд холбогдуулан өвсний үнэ 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь 2017 оны намар хадлан хадах үед /09-р сарын 01/-ний өдөр 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ш.Энхтайванд бэлнээр төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Энхтайваны 2500000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54950 төгрөгний тал хувь 27475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 27475 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Энхтайванд тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Энхтайваны хариуцагч Ч.Бат-Эрдэнэд холбогдуулан өвсний үнэ 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Бат-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрч 2017 оны 09-р сарын 01-ний өдөр 2500000 төгрөгийг бэлнээр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ш.Энхтайваны 2500000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54950 төгрөгний тал хувь 27475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 27475 төгрөгийг хариуцагч Ч.Бат-Эрдэнээс гаргуулж нэхэмжлэгч Ш.Энхтайванд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА