| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0428/и |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 45
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян багт байрлах “Эх орны төлөө” хоршоонд холбогдох хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 352834 /гурван зуун тавин хоёр мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2320835 тоот регистрийн дугаартай “Эх орны төлөө” хоршоо нь 2000 оны 06-р сарын 21-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оны 11-р сарын 11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 216034 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 84000 төгрөг, газрын төлбөрт 52800 төгрөг, нийт 352834 төгрөгийн урьд оны тайлант татварын өртэй байна. Бид дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр “Эх орны төлөө” хоршооны захирал С.Дамдинсүрэнтэй удаа дараа холбогдсон боловч татварын хугацаа хэтрүүлсэн өрийг төлөхгүй байна. Иймд “Эх орны төлөө” хоршооноос хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 352834 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршоонд холбогдуулан хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 352834 /гурван зуун тавин хоёр мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршоо /захирал С.Дамдинсүрэн/ нь хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 352834 төгрөгийг бэлнээр төлсөн тасалбарыг шүүхэд ирүүлж, хохиролгүй болгосон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар батлагдаж байх тул хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршоо /захирал С.Дамдинсүрэн/ нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 352834 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 11235 төгрөгний тал хувь 5617.5 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршооноос гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршоо /захирал С.Дамдинсүрэн/-ээс хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 352834 /гурван зуун тавин хоёр мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршоо /захирал С.Дамдинсүрэн/ нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 352834 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 11235 төгрөгний тал хувь 5617.5 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” хоршооноос гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА