| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0034/и |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 34
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 9 тоотод байрлах Скайтел ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багт оршин суух Х.Мөнхчимэгт холбогдох утасны төлбөрийн үлдэгдэл 97793 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 102293 /нэг зуун хоёр мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х.Мөнхчимэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 10-р сарын 30-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91008232 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Х.Мөнхчимэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 91008232 дугаарын үйлчилгээг 2015 оны 05-р сард хаасан. Иймд Х.Мөнхчимэгээс утасны төлбөрийн үлдэгдэл 97793 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 102293 /нэг зуун хоёр мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Мөнхчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Скайтел ХХК-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2014 оны 10-р сарын 30-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91008232 дугаарын эзэмшигч болсон. Скайтел ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох утасны төлбөрийн үлдэгдэл 97793 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 102293 /нэг зуун хоёр мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 9 тоотод байрлах Скайтел ХХК нь утасны төлбөрийн үлдэгдэл 97793 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 102293 /нэг зуун хоёр мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2-р багт оршин суух Х.Мөнхчимэгээс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Мөнхчимэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ны 102293 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2275 төгрөгийг хариуцагч Х.Мөнхчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөний 9 тоотод байрлах Скайтел ХХК нь утасны төлбөрийн үлдэгдэл 97793 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 102293 /нэг зуун хоёр мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Мөнхчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ны 102293 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2275 төгрөгийг хариуцагч Х.Мөнхчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА