| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0396/и |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 30
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Чулуутын 19-8 тоотод оршин суух Д.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн “Талын зам” ТӨХК-д холбогдох засвар хийсэн ажлын хөлс 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа: Сүхбаатар аймгийн “Талын зам” ТӨХК нь 2016 оны 10-р сард эксковатор тракторт засвар үйлчилгээ хийлгэсэн. Шанаганы суурь, түлкний үүр засах, шинээр түлк суулгах, суурийг нь бүрэн хэмжээнд гагнах зэрэг ажлуудыг хийлгэсэн. Засвар хийлгэсэн ажлын хөлсөнд 350000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Иймд Сүхбаатар аймгийн “Талын зам” ТӨХК-аас засвар хийсэн ажлын хөлс 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 240000 төгрөгийг бэлнээр авсан, 110000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь Сүхбаатар аймгийн “Талын зам” ТӨХК-д холбогдуулан засвар хийсэн ажлын хөлс 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Талын зам” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 240000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Цэндсүрэнд бэлнээр төлсөн байх ба, нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас 110000 төгрөгийг хасч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуулинд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн 350000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11150 төгрөгийн тал хувь 5575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 5575 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Цэндсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь Сүхбаатар аймгийн “Талын зам” ТӨХК-д холбогдуулан засвар хийсэн ажлын хөлс 350000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн 350000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11150 төгрөгийн тал хувь 5575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 5575 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Цэндсүрэнд олгосугай.
3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА