| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0483/и |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 31
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-т холбогдох хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 1029222.1 /нэг сая хорин есөн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3678512 тоот регистрийн дугаартай “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ нь 2014 оны 06-р сарын 25-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт зочид буудал, аялал жуучлал, агентлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 оны 12-р сарын 09-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоор 1029222.1 төгрөгний урьд болон тайлант оны татварын өртэй байна. Бид дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Д.Гансүхтэй удаа дараа холбогдсон боловч татварын хугацаа хэтрүүлсэн өрийг төлөхгүй байна. Иймд “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-аас хугацаандаа төлөгдөөгүй татварын өр 1029222.1 /нэг сая хорин есөн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ –ын захирал Д.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлага болох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 1029222.1 /нэг сая хорин есөн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/-ийг санхүүгийн эс үүсвэртэй болохоороо төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хугацаандаа төлөгдөөгүй татварын өр цалин түүнтэй адилтгах орлого 1029222.1 /нэг сая хорин есөн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/-ийг хариуцагч “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-ын захирал Д.Гансүх нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 1029222 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 29251 төгрөгний тал хувь 14625.5 төгрөгийг хариуцагч “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн хугацаандаа төлөгдөөгүй татварын өр цалин түүнтэй адилтгах орлого 1029222.1 /нэг сая хорин есөн мянга хоёр зуун хорин хоёр төгрөг нэг мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ /захирал Д.Гансүх/ төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 1029222 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 29251 төгрөгний тал хувь 14625.5 төгрөгийг хариуцагч “Бичигт Их Өргөө” ОНӨААТҮГ-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА