Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 62

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орлой овогт Партизаны Наранцэцэг /РД:ЛЮ88102961/, Уургач овогт Энхбаярын Алтанхуяг /РД: ВМ87110715/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. . Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Уургач овогт Алтанхуягийн Гэрэлзаяаг эх Орлой овогт Партизаны Наранцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Уургач овогт Алтанхуягийн Гэрэлзаяад 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Уургач овогт Энхбаярын Алтанхуягаар сар бүр тэжээн тэтгүүлэх, /орон сууцны үлдэгдэл зээл  болох 3 120 000 төгрөгийг Э.Алтанхуягаар төлүүлж, тухайн төлсөн зээлийг охин А.Гэрэлзаяагийн 8-11 нас хүртэлх хүүхдийн тэтгэлэгт тооцуулах/, хүүхдийн тэтгэлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

5. Зохигчид үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000163719 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1213002101 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт  орших 180 айлын 1 дүгээр байшингийн 10 тоот 26 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч П.Наранцэцэг, охин А.Гэрэлзаяа нарт үлдээж, байрны зээлийн үлдэгдэл 3 120 000 төгрөгийг хариуцагч Э.Алтанхуяг төлөхөөр, “Accent Verna” маркийн аралын №КМНСG41GP2U388444, 4081СҮА улсын дугаартай авто машиныг хариуцагч Э.Алтанхуяг авахаар харилцан тохиролцож байх тул эвлэрлийн гэрээг баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтанхуягаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг,  хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 193 350 төгрөгний тал хувь 96 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э.Алтанхуягийн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 122  төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.

8 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.