Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 83

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлтэй,      

/Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сургагч ахлагч Д.Энхжаргал/

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Хайлааст”-ын 11-14 тоотод оршин суух /РД:ЛМ94090811, утасны дугаар 85518567, 99344056/, Мэргэд овогт Энх-Амарын Баяртүвдэнд холбогдох

“Сургалтын төлбөр 2 618 031 төгрөг, нормын хувцасны үнэ 511 281 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн  авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай” Монгол Улсын хуулийн 10.1 дүгээр зүйлд “шалгалтаар тогтоосон цэргийн албан хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрээгүй бол тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ шалгалтын дүнг үндэслэн учирсан хохирлыг арилгуулахаар 14 хоногийн дотор эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргана”, 10.5 дугаар зүйлд “эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн халагдах, чөлөөнд гарах, цугларалт дуусах үед төлбөрөө төлж дуусаагүй бол үлдсэн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасны дагуу төлүүлнэ” гэж заасан. 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тушаалаар баталсан” ахлагчийн алба хаах журам”-ын 4 дүгээр зүйлд хүний нөөцийн байгууллага нь мэргэжлийн газар хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй, биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна, 4 дүгээр зүйлийн 7 дахь заалтад алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Тухайн ахлагчтай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг төрүүлнэ. Сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харьяалах анги нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан. 

Э.Баяртүвдэнгээр анги байгууллагын төлбөр тооцоог барагдуулахаар “Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар баталсан” Ахлагчийн алба хаах журам” ЗХЖШ-ын даргын 2015 оны Б/252 дугаар тушаал, “Халах тухай”, Ангийн захирагчийн 2015 оны А/87 дугаар тушаал, “Төлбөр төлүүлэх тухай”, БХИС-ийн Ахлагчийн сургуулийн 2015 оны 08/59 дугаар тушаалыг тус тус үндэслэн дараах ажлуудыг хийсэн. 

2014 оны Б/278 дугаар тушаалаар тус ангид цэргийн, цагдаагийн зохицуулагч албан тушаалд томилогдон 1 жилийн хугацаатай ажиллаж байгаад 2014 оны 3 дугаар сараас ажил таслан цэргийн дүрэм, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан. 

Э.Баяртүвдэн 2015 оны 12 дугаар сарын 04-нд 656 дугаар мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй, сайн дураараа төлөөгүй байна. Иймд Э.Баяртүвдэнгээс БХИС-ийн Ахлагчийн сургуульд суралцсан хугацааны сургалтын төлбөрийг 80 хувиар тооцож 2 628 031 төгрөг, нормын хувцасны төлбөр 511 281 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Мэргэд овогт Энх-Амарын Баяртүвдэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлтэй танилцсан тул нэхэмжлэлийн дагуу дээрх төлбөрийг 2017 онд төлж барагдуулна. Тайлбар гаргасан Э.Баяртүвдэн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Хайлааст”-ын 11-14 тоотод оршин суух Мэргэд овогт Энх-Амарын Баяртүвдэнд холбогдуулан “Сургалтын төлбөр 2 618 031 төгрөг, нормын хувцасны үнэ 511 281 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Э.Баяртүвдэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 139 312 /гурван сая нэг зуун гучин есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Э.Баяртүвдэнгээс 3 139 312 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65 178 төгрөгний тал хувь 32 589 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжилсэн сургалтын төлбөр 2 618 031 төгрөг, нормын хувцасны үнэ 511 281 төгрөг, нийт 3 139 312 төгрөгийг хариуцагч Мэргэд овогт Энх-Амарын Баяртүвдэн нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Баяртүвдэнгээс 3 139 312  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65 178 төгрөгний тал хувь 32 589 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ