Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 86

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпаний нэхэмжлэлтэй, /Итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймгийн 4 дүгээр багийн иргэн Гомбосүрэнгийн Золжаргал/,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, /РД:ЖЯ57090605, утасны дугаар 88475513/, Хөвгүүд овогт Лхасүрэнгийн Дарьсүрэнд холбогдох

 

“Зээлээр авсан барааны үнэ 650 000 төгрөг гаргуулах ” тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Дарьсүрэн нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Болорсолонгийн хамт ирж Болорсолонгийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаанд тавьж 7 хоногийн хугацаатайгаар зээлээр бараа авсан. Үүнээс хойш бид удаа дараа нэхэж ярьж эвлэрүүлэн зуучлахаар эвлэрлийн гэрээнд дуудсан боловч ирж уулзаагүй. Иймд Дарьсүрэнгээс 650 000 төгрөгийг гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөвгүүд овогт Лхасүрэнгийн Дарьсүрэн нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 650 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10 095 төгрөгийн хамт төлсөн баримтаа шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпани нь хариуцагч  Хөвгүүд овогт Лхасүрэнгийн Дарьсүрэнгээс “Зээлээр авсан барааны үнэ 650 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Л.Дарьсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн ба хариуцагчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгний тал хувь болох 10 095 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпанид олгож, хариуцагч Л.Дарьсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж 20 150 төгрөгний тал хувь буюу 10 095 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпаний “Зээлээр авсан барааны үнэ 650 000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөвгүүд овогт Лхасүрэнгийн Дарьсүрэн  нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпаний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгний тал хувь болох 10 095 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Баялагийн Ундрах Баруун-Урт” ХХКомпанид олгож, хариуцагч Л.Дарьсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж 20 150 төгрөгний тал хувь буюу 10 095 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ