Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 87

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, “Хавцал” гэх газарт оршин суух, /РД: ЛК61041537, утасны дугаар 98644787/, Боржигон овогт Жамбалжамцын Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Өлзийт”-ийн 1-5 тоотод оршин суух, /РД:ЛЮ71061310, утасны дугаар 96160260/, Боржигон овогт Дашцэрэнгийн Баярмагнайд холбогдох

 

“Худалдаж авсан малын үнийн үлдэгдэл 200 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Жамбалжамцын Даваасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баярмагнай нь 2016 оны 5 дугаар сарын 03-нд 500 000 төгрөгний мал авч 2016 оны 5 дугаар сарын 20-нд 500 000 төгрөг бэлэн өгнө гэж хэлээд авсан. 2016 оны 5 дугаар сарын 25-нд нэхсэн боловч 300 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2016 оны 6 дугаар сарын 03-нд зээл хийх гээд үлдэгдэл 200 000 төгрөгөө нэхсэн боловч одоог хүртэл төлнө гэсээр төлөхгүй өдийг хүрлээ. Иймд Д.Баярмагнайгаас 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Боржигон овогт Дашцэрэнгийн Баярмагнай нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Сар шинэ болох тул одоо төлж чадахгүй. 2017 оны 3 дугаар сарын 20-нд төлж барагдуулна. Тайлбар гаргасан Баярмагнай гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Боржигон овогт Жамбалжамцын Даваасүрэн нь хариуцагч Боржигон овогт Дашцэрэнгийн Баярмагнайгаас “Худалдаж авсан малын үнийн үлдэгдэл 200 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Д.Баярмагнай нь нэхэмжлэлийн шаардлага болох 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгний тал хувь болох 3 325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 3 325 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнайгаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Боржигон овогт Жамбалжамцын Даваасүрэнгийн нэхэмжилсэн худалдаж авсан малын үнийн үлдэгдэл 200 000 төгрөгийг хариуцагч Боржигон овогт Дашцэрэнгийн Баярмагнай нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгний тал хувь болох 3 325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 3 325 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнайгаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Даваасүрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ