| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0076/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 78
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч Т.Б,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох 2028000560068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн М сумын төвөөс баруун хойд зүгт Х газарт А.Х-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Мандал-Овоо сумын буудалд очиход Х байсан. Х гадаа гаръя гээд хамт гарсан. Тэгсэн надад нэг өгсөн. Өмнөх болсон хэргээсээ болоод архийг хамт ууя гэхээр нь сумаас хойш гарсан. Архи хамт уучхаад муудалцсан. Архи уучхаад Х зодолдъё гээд байсан. Би чамтай зодолдохгүй гэсэн чинь эхлээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь би 2 удаа цохиод оочихоор нь өшиглөсөн. Хүрэлтулгаас цус гарсан байхаар нь буудлын гадаа хүргэж өгсөн. Тэгтэл Х хамт буудал оръё гэхээр нь үгүй би явлаа гэж хэлээд буулгачхаад зугтаасан. Тэрнээс хойш уулзаагүй гэв.
Хохирогч А.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Мандал-Овоо сумын төв дээр байх Эрдэнэбат ахынхаас Мөнхбат, Х ах бид гурав сумын буудалд даалуу тоглохоор явсан замдаа Х ах дэлгүүр орж 0,75 граммын экс архи худалдан авч миний өвөрт хийсэн тэгээд буудал орсон буудалд Улаанаа, Пига, Золбоо нар даалуу тоглож байсан тэнд ороод удаагүй байхад араас Ариунболд ах Бямбахүү хоёр орж ирсэн тэгээд Б тэнд байсан хүмүүстэй мэнд мэдчихээд намайг гаръя гэж дохисон тэгэхээр нь би за уулзъя гэж бодоод гарсан буудлын коридорт явж байхдаа би сумын заан болсон гэж хэлж байсан бид хоёр буудлаас гараад буудлын хажууд байх гэрийн хойно гаран зогссон Б би чи үзүүлж харуулсан юм уу гэж асуусан уулзаагүй удсан байна. Гэхэд Б би бие сэтгэлээрээ хохирсон хэцүү байна гэж байсан тэгж байхдаа цээжээ гаргаж соривоо үзүүлсэн тэгэхээр нь би уучлалт гуйсан тэр үед Мөнхбат ах буудлаас гарч ирсэн байсан Б намайг хоёулхнаа уулзъя эндээс өөр газар очиж уулзъя гэсэн би ярих юм байвал эндээ ярь урьдын чинь юм жилийн өмнө энд болж байсан эндээ ярьчих гээд хэлсэн тэгээд миний өвөрт байсан архи өврөөс цухуйсан байсныг би өврөөсөө гаргаж Бямбахүүгийн өмнө тавьсан тэгсэн хоёулхнаа ийшхэнээ гараад ярилцъя чамтай ярилцах юм зөндөө байна гэсэн би чамтай ярилцах юм байхгүй ярих юм байвал эндээ ярь гэсэн тэр үед Мөнхбат ах намайг ойрхуу гэсэн за би орлоо гэж хэлээд намайг буудал руу орох гэтэл Б миний урдуур хөл тавиад хоёулхнаа тал руу гараад юм яръя чамтай ярих юм зөндөө байна гэсэн би чамтай явдаг хүн биш гэсэн тэгсэн Б одоо Нямдаваа бол 3, 4-хөн жил болоод гараад ирнэ гэсэн тэгэхээр нь би шилтэй архиа аваад буудал руу орох гээд алхаж байхад чи яагаад байгаа юм жийрхээд байгаа юм уу гэж хэлсэн тэгэхээр нь за гээд хамт явсан тэгсэн дэнж рүү гараад нэг айлд намайг орхичхоод орж нэг аяга авч гарч ирээд сумаас баруун хойшоо 200-300 метр яваад зогссон тэнд буугаад өвөрт байсан архиа өврөөсөө гаргаж газар тавиад би бие засаад эргэж ирээд сууж байхад Б архийг аягалсан тэгээд бид хоёр юм яриад би энд юу хийж яваагаа хэлсэн айлын ажил явдалд оролцоод ирээд хэд хонолоо гэж хэлсэн. Би чамайг сонссон ээжийн чинь гар өвдсөн гэж хэлсэн одоо би бие сэтгэлээр хохирсон Нямдаваа бол 3, 4-хөн жил болоод ирнэ шүү дээ гэсэн Нямкаг би гараад ирэхээр нь та хоёрыг ойрхон байлгахгүй холхон байлгана гэж хэлсэн тэгээд юм яриад сууж байхад Бямбахүү одоо надаа алдах юм байхгүй би хүүхэдтэй болсон гэж хэлж байсан одоо чи бид хоёр архи ууж байж болно дараа нэг өдөр хоол идэх цаг ирэх байлгүй гэж хэлсэн тэр үед архи дуусаж байсан тэгээд Б архиа бариад боссон би тухайн үед цохино гэж бодоогүй би тэр үед утсаар ярих санаатай тонгойгоод энгэрийн кармагаа ухаж байхад архины шилээр цохисон тэгэхээр нь би хөөе аллаа гэж хэлэхэд би чамайг алах гэж авчирсан юм та нар муу сайн юмнууд хутгаа гаргаад ир пизда минь гээд ахиад толгой руу цохисон тэр үед гараа толгойны ардаа би барьсан тэгсэн гаран дээр цохиод, хамар луу өшиглөсөн шанаа хацар луу өшиглөсөн... /хх-21-22/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07-08 цагийн үед миний утас руу залгаад буудалд хүрээд ир би хүнд зодуулсан байна гэж ярьсан тэгээд би буудалд очсон тэгэхэд Х буудлын өрөөнд хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ороход би Бямбахүүд зодууллаа гэж хэлсэн гэжээ. /хх-27/
Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэбат гэх айлаас Х , Хүрлээ бид гурав Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын төвд байх буудал руу 22 цаг өнгөрч байх үед очиход хэдэн хүмүүс даалуу тоглож байсан тэгээд тэр өрөөнд байхад гаднаас Б Болд хоёр орж ирсэн тэнд мэнд ус мэдэлцээд тэгээд удалгүй Б, Х хоёр гарч явсан тэгээд би нэлээн удсан тэгээд бие засах гээд гарч ирэхэд Б, Х хоёр буудлын гадаа байх гэрийн хаяанд юм яриад сууж байсан. Би тэнд тамхи татчихаад орсон тэр хоёр үлдсэн. Би орж тоглож нэлээн байж байгаад тамхи татах бие засах гээд гарсан гадаа Хүрлээ болд хоёр сууж байсан тэр хоёроос Хүрэлтулга, Бямбахүү хоёр байсан хаашаа яачив гэж асуухад бид хоёрыг гарч ирэхэд алга байсан гэсэн тэгээд эргэж орж тоглоод өглөө болсон тэгсэн Санчжил орж ирсэн тэгэхээр нь би Санчжилаас Х хаа байна танайд очсон уу гэхэд ирээгүй гэсэн тэгэхээр нь би Санчжилыг чи гадуур хаа байна Х олоод ир гэсэн тэгсэн Санжчил гарч яваад удаагүй орж ирээд Хүрэлтулга баруун өрөөнд зодуулсан хэвтэж байна гэж орж ирсэн тэгээд бид хэд Хүрэлтулгын байсан гэх өрөөнд очсон тэгээд юу болсон яасан гэсэн Б бид хоёр баруун хойшоо гараад бид хоёр маргалдаж зодолдоод зодууллаа гэсэн тэгээд би тэндээс Эрдэнэбат ах бид хоёр дагуулж Гэрэлтуяа эмчид буюу эгчийнд очиход гэр нь онгорхой хүнгүй байсан тэнд нойтон салфеткаар нүүр гарыг нь арчсан. Тэндээс Эрдэнэбат ах дагуулаад эмнэлэг явсан би тэндээс айлд байсан мотоцикль руугаа явсан өдөр эмнэлэгт очиж уулзаад бие гайгүй юу гэж асуучхаад хөдөө гэр рүүгээ явсан тэрнээс хойш уулзаагүй гэжээ. /хх-28/
Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2020 оны 01 сарын 13-ны орой Мандал-Овоо сумын төвд байх Эрдэнэбат гэх айлд Х гэх хүнтэй таарсан би тэнд мотоциклио үлдээгээд сумын төвд байх буудал руу явахад надтай цуг Хүрэлтулга, Мөнхбат бид 3 явсан замдаа дэлгүүр орж нэг шил 0,5 граммын хар экс, тамхи авсан тэгэхэд Х миний авсан архийг өвөртөө хийсэн тэгээд буудалд очиход Золбоо, Дэдээ, Улайна гурав тоглож байсан. Тэгээд тэр хэд дээр очоод байж байхад Б орж ирсэн. Б бид хэдтэй мэндэлчхээд Х тэр хоёр буудлын өрөөнөөс гарсан тэгээд эргэж орж ирээгүй өглөө Хүрэлтулга буудлын баруун талын өрөөнд унтаж байна гэж Мөнхбат хэлсэн тэгээд би Мөнхбаттай Хүрэлтулгын унтаж байсан өрөөнд ороход Хүрэлтулга нүүр ам нь хавдсан байдалтай байсан гэжээ. /хх-32-33/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 149 дугаартай дүгнэлтэд: А.Х-гын бие тархины доргилт, хамар ясны хугарал, зүүн зулайн хуйхан доорх цусан хураа, 2 нүдний зовхины цус хуралт, хамар, зүүн чихний зулгаралт, язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-35/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 150 дугаартай дүгнэлтэд: Т.Б биед дээд талын голын зүүн талын шүдний бага хэсэг эмтэрсэн, хамар үл мэдэг баруун тийш муруйсан гэмтэлтэй байна. Т.Б биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Т.Бямбахүүгийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-37/,
Хохирол төлбөр нэхэмжилсэн баримт /хх-76-84/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/
Өвчний түүх /45-65/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-94/,
Эвлэрлийн гэрээ /хх-95/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Бямбахүүгийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Т.Б нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Т.Бямбахүүд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвөөс баруун хойд зүгт Хээр тал гэх газарт А.Х-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б архиа бариад боссон би тухайн үед цохино гэж бодоогүй би тэр үед утсаар ярих санаатай тонгойгоод энгэрийн кармагаа ухаж байхад архины шилээр цохисон тэгэхээр нь би хөөе аллаа гэж хэлэхэд би чамайг алах гэж авчирсан юм та нар муу сайн юмнууд хутгаа гаргаад ир пизда минь гээд ахиад толгой руу цохисон тэр үед гараа толгойны ардаа би барьсан тэгсэн гаран дээр цохиод, хамар луу өшиглөсөн шанаа хацар луу өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-21-22/, гэрч Б.Санчжил мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07-08 цагийн үед миний утас руу залгаад буудалд хүрээд ир би хүнд зодуулсан байна гэж ярьсан тэгээд би буудалд очсон тэгэхэд Хүрэлтулга буудлын өрөөнд хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд ороход би Бямбахүүд зодууллаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-27/, гэрч Г.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Санжчил гарч яваад удаагүй орж ирээд Хүрэлтулга баруун өрөөнд зодуулсан хэвтэж байна гэж орж ирсэн тэгээд бид хэд Хүрэлтулгын байсан гэх өрөөнд очсон тэгээд юу болсон яасан гэсэн Бямбахүү бид хоёр баруун хойшоо гараад бид хоёр маргалдаж зодолдоод зодуулчлаа гэсэн тэгээд би тэндээс Эрдэнэбат ах бид хоёр дагуулж Гэрэлтуяа эмчид буюу эгчийнд очиход гэр нь онгорхой хүнгүй байсан тэнд нойтон салфеткаар нүүр гарыг нь арчсан гэх мэдүүлэг/хх-28/, гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би Мөнхбаттай Хүрэлтулгын унтаж байсан өрөөнд ороход Х нүүр ам нь хавдсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-32-33/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 149 дугаартай дүгнэлтэд: А.Х-ын бие тархины доргилт, хамар ясны хугарал, зүүн зулайн хуйхан доорх цусан хураа, 2 нүдний зовхины цус хуралт, хамар, зүүн чихний зулгаралт, язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-35/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч А.Хүрэлтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Бямбахүү архийг аягалсан тэгээд бид хоёр юм яриад би энд юу хийж яваа талаараа буюу айлын ажил явдалд оролцоод ирээд хэд хонолоо гэж хэлсэн. Тэгэхэд би чамайг сонссон ээжийн чинь гар өвдсөн гэж хэлсэн. Тэгээд би бие сэтгэлээр хохирсон, Нямдаваа бол 3, 4-хөн жил болоод ирнэ шүү дээ гэсэн Нямкаг би гараад ирэхээр нь та хоёрыг ойрхон байлгахгүй холхон байлгана гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байхад Б одоо надаа алдах юм байхгүй би хүүхэдтэй болсон гэж хэлж байсан. Хариуд нь би чи бид хоёр архи ууж байж болно дараа нэг өдөр хоол идэх цаг ирэх байлгүй гэж хэлсэн тэр үед архи дуусаж байсан гэх мэдүүлэг /хх-21-22/, шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан: ...Өмнө болсон хэргээсээ болоод архийг хамт ууя гэхээр нь сумаас хойш гарсан. Архи хамт уучхаад муудалцсан гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Т.Б миний бие өөрийн үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч А.Х 1.200.000 төгрөг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-93/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн Прокуророос санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялтай танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь яллах дүгнэлт болон хавсралттай танилцан шүүгдэгч Т.Б гарын үсэг зурсан байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт /хх-94/, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-95/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Т.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч А.Х-ын бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Т.Б нь хувийн байдлын тухайд 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг Мандал-Овоо сум Мандал багт оршин суух, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-90/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн засаг даргын тодорхойлолт /хх-72/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х-д эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 1.200.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын ордер /хх-94/, Эвлэрлийн гэрээ /хх-95/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Х-ын мэдүүлгээр шүүгдэгч Т.Б нь архины шилээр 2 удаа цохиж, өшиглөсөн асуудлыг мэдүүлдэг, шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд архины шилээр цохиогүй гэж мэдүүлж байгаа гэм буруугийн асуудал дээр маргаж байна гэж ойлголоо гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн ба прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Б-г хохирогч А.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа архины шилийг ашигласан талаар буруутгаагүй байх тул шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр яллах дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэрэгт хохирогч А.Х-ын мэдүүлгээс өөр шүүгдэгч Т.Б-г “Arkhi” гэсэн шошготой архины шилээр хохирогч А.Хүрэлтулгыг цохисон гэх үйлдлийг тогтоосон нотлох баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Т.Б 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Т.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Arkhi” гэсэн шошготой архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Х-д эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Arkhi” гэсэн шошготой архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ