| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0075/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 80
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Д.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох 1928003060008 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа тээрэм ажиллуулдаг,
Яллах дүгнэлтэнд бичигдснээр:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08-09 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Хан-Уул зочид буудлын урд талын аюулгүйн тойргоос урагш чиглэлтэй явах авто зам дээр өөрийн эзэмшлийн 94-00 ӨМҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн з/ заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны ажилтан Б.М-г зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 45 минут гээд гэрээсээ гараад хүүхдээ хүргэж өгөх гээд цэцэрлэг рүү явсан. Засмал зам дээр нар өөдөөс тусаад байхаар нь нар буруулагчаа буулгасан. Хан-Уул зочид буудлын аюулгүйн тойрогт зүүн талаас машин ирж байна уу? гээд харах үед нар давхацсан. Түргэн дуудах гэхэд утасгүй байсан болохоор энэ эгчийг эмнэлэг явах уу гэсэн. Энэ эгч явж чадахааргүй байна гээд хажуугаар байсан хүмүүс түргэн дуудаад түргэн ирж эгчийг авч явсан. Дараа нь цагдаа ирж хэмжилт хийсний дараа би эмнэлэг дээр очиход М эгч хүлээн авах дээр байж байсан. Анхаарал болгоомжгүйгээсээ болж энэ эгчид хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоно гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт ажилдаа гараад 08 цаг 30 минутын орчим осолд орсон. Хөл гар одоо хүртэл өвдөж байгаа. Цалингийн зээлтэй, нэг тахир дутуу өвгөнтэй, нэг сургуулийн хүүхэдтэй учир ажлаа хийхгүй бол болохгүй. Тийм учраас өөрийн эрхгүй таягнаасаа гарч ажлаа хийсэн. Одоо болтол хөл өвдөөд байгаа. 3 сар би гэртээ байхад хэцүү байсан. Эмнэлгээс 90 хоног байдаг гэсэн. Наана нь ажилдаа оръё гээд болоогүй. Ээлжийн амралтаа аваад 03 дугаар сарын 12-нд ажилдаа орсон. Орой болгон өвдгөөр өвдөөд хэцүү байдаг. Өдөржин зогсдог учир чинэрээд байдаг. Надад маш их хэцүү байгаа. Ийм болсондоо харамсаж байна. Яваандаа суугаа болох байх гэж айж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 03-ны өглөө би 08 цаг гэж ажилдаа гарсан юм. Хан- Уул зочид буудлын тойргоос эхлэн зам талбай цэвэрлээд явж байхад араас машин ирээд намайг мөргөж унагасан. Би нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Толгойгоо дараад үзсэн чинь толгой хагарсан байдалтай цус гарч байсан. Тэгсэн хажууд нэг эмэгтэй ирчихсэн машинд суучих эмнэлэг оръё гэсэн тэгээд би машинд нь сууж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд байж байхад эмнэлгийн машин ирээд би эмнэлэг явсан юм. Эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэсэн юм. Миний баруун хөл дээр машины дугуй гарсан гэсэн би тэрийг мэдэхгүй байгаа юм. Миний баруун хөлийн гутал урагдсан байсан юм гэжээ. /хх-14-15/,
Гэрч У.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 03-ны өглөө би ажилдаа гарсан юм. Тухайн өглөө М эгч бид хоёр Хан-Уул зочид буудлын гаднаас би хойшоо зам цэвэрлэсэн М эгч доошоо зам цэвэрлэсэн юм. Би замаа цэвэрлээд хойшоо явж байхад хажууд нэг мотоцикльтой хүн хажуугаар гарахдаа танай нэг хүнийг энэ урд машин мөргөсөн байна гэж хэлсэн тэгэхээр нь би гүйгээд очиход М эгч нэг саарал машины хажууд уйлаад сууж байсан. Толгойноос нь цус гарчихсан байсан. Би ирээд ХАБ-ын инженер Баатаржав ахад хэлсэн Баатаржав ах хажууд явж байсан учраас дороо ирсэн тэгээд эмнэлэг дуудсан удаагүй түргэн ирээд М эгчийг аваад явахад нь би мөн хамт явсан юм. Эмнэлэг дээр очоод М эгчийн тархины зургийг авсан тэгээд тариа хийгээд дараа нь дусал хийхэд нь би яваад өгсөн юм гэжээ. /хх-18/,
Гэрч Ж.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед хэзээг нь санахгүй байна. М гэдэг хүний рентген зургийг харж байгаад Мөнх-Ертөнц эмчид зургийн тайлбарыг уншуулсан тэгэхэд Мөнх-Ертөнц эмч хугарал байхгүй гэж байна гэж уншиж өгсөн тэгээд би хугарал байхгүй юм байна гэж хэлээд явуулсан гэжээ. /хх-114/,
Гэрч У.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн Б.М нь машинд мөргүүлсэн байдалтай хүлээн авах дээр ирж байсан юм. Тухайн тэр хүнийг ирэхэд нь би хүлээн авах дээр үзээд тархины гэмтэл, шагайны зөөлөн эдийн гэмтэл гэсэн оноштойгоор гэмтлийн тасагт хэвтүүлж байсан юм. Гэмтлийн тасагт хэвтсэн цагаас нь хойш Д.Гансүх эмч эмчлэгч эмчээр нь ажилласан. Тухайн үед хэзээг нь санахгүй байна. Тэр М гэдэг хүний рентген зургийг нь үзэхэд илэрхий хугаралтай зүйл харагдаагүй. Дүрс оношилгооны эмч мөн хугаралгүй гэж бичсэн байсан юм. Рентген зураг эгц болон хажуу гэсэн хоёр байрлалаас зураг авдаг. Мөн шагайн үений хэсэгт олон яс давхцаж байдаг учраас бага харагдахгүй байх тохиолдол байдаг. Мөн хөлийн байрлалыг зөв тавьж аваагүй улмаас тухайн үед хугарал харагдахгүй байж мөн болно гэжээ. /хх-115/,
Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Баатаржав, зам талбай хариуцсан мэргэжилтэн Ц.Наранбаатар нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байдаг. Хөдөлгөөний нягтаршил ихтэй үе буюу 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд, 13 цагаас 13 цаг 30 минут зэрэг цагуудад замын зорчих хэсгийн гол хэсэгт ажиллахгүй байх талаар байнга хэлж сургалт орж байгаа ингээд хэлж анхааруулсаар байхад ийм үед ажиллаж асуудал орж байгаа нь манай байгууллагад ч мөн хүндрэлтэй байна. Б.М нь ар гэрийн нөхцөл байдал, амьдралын боломж дунджаас доогуур байдаг асуудлаас үүдээд тэтгэвэрт гарсан ч эргэж ажилдаа орсон юм. Энэ хүний хариуцсан зам талбай, үйлчилгээний ажил 70-75 хувьтай байдаг юм гэжээ. /хх-116/,
Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.М нь 2019 оны 12 дугаар сарын эхээр осолд орсон юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сард тухайн хүний ажлыг хамт олон нь хувааж хийгээд цалинг нь бүтэн олгуулахаар болсон гэсэн шийдвэр гарсан учраас би цалинг нь бүтэн олгосон юм. 2020 оны 01 дугаар сард Б.М-т Нийгмийн даатгалын сангаас 513.810 төгрөгийн тэтгэмж олгогдсон цалин бол олгогдоогүй. 2020 оны 02 дугаар сард Б.М нь ээлжийн амралтаа авсан учраас амралтын мөнгө болох 761.673 төгрөгийг бодож олгосон. 2020 оны 03 дугаар сард ээлжийн амралт нь дуусч ажилласан хоног болох 12 хоногт ноогдох цалин болох 441.706 төгрөгийг тавьж олгосон юм. Энэ хүн өвчний листээрээ Нийгмийн даатгалын сангаас 513.810 төгрөгийн тэтгэмж авсан боловч 12 сард ноогдох цалин, тэтгэмж нь давхацсан учраас 2020 оны 02 дугаар сард авсан ээлжийн амралтын мөнгөнөөс нь 342.540 төгрөг суутгаж олгосон юм гэжээ. /хх-114/,
2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 731 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.М ийн биед тархины доргилт, зүүн шилбэний тахилзуурын далд хугарал, дух, баруун нүдний зовхи, хацар, гарын алганы цус хуралт, духны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн тахилзуурын далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-20/,
2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн дүгнэлтэд: Тоёота алион маркийн 64-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын з/ “...зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих...” гэсэн заалтыг зөрчсөн. Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны ажилтан Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тоёота алион маркийн 94-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4- ийн з/ дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Уг зам тээврийн осол болоход зам замын байгууламж нөлөөлөөгүй гэжээ. /хх-22-23/,
2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.М ийн биед зүүн шилбэний тахилзуурын далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-119/,
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай Ослын хэрэг шинжээчээр ажилласан дүгнэлтэд: Захирагчийн ажлын албаны ажилтан Б.М 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6. дахь /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. /Хавтаст хэргийн материалаар нотлогдож байна/, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн ахмад Т.Түмэнжаргалын дүгнэлтэд тодорхой байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хариулах боломжгүй гэжээ. /хх-164/,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн дүгнэлтэд: Даланзадгад Сумын захирагчийн албаны ажилтан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4. дэх заалт: Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах; гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.М ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-ийн “а” дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Тоёота алион маркийн 94-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын з/ “Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Т.Түмэнжаргалын 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтийн жолооч Д.Тамирт холбогдох замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-ийн “з” дэх заалт үндэслэлтэй байна гэжээ. /хх-172/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/,
Жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-35/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/,
Дээр боловсролын гэрчилгээний хуулбар /хх-37-39/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/,
Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-49/,
Хохирлын баримт /хх-50-53, 94-97/,
Өвчний түүх /хх-60-70/,
Цалингийн карт /хх-124-125/,
Захирагчийн ажлын албаны даргын тушаал /хх-133-134/,
Хөдөлмөрийн гэрээ /хх-135-137/,
Зам талбайн үйлчлэгч нарын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны журам /хх-143/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Т-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Д.Т-ын гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08-09 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Хан-Уул зочид буудлын урд талын аюулгүйн тойргоос урагш чиглэлтэй явах авто зам дээр өөрийн эзэмшлийн 94-00 ӨМҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн з/ заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны ажилтан Б.М ийг зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М ийн мэдүүлэг /хх-14-15/, гэрч У.Хадбаярын мэдүүлэг /хх-18/, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 731 дугаартай шинжээчийн “Б.М ийн биед тархины доргилт, зүүн шилбэний тахилзуурын далд хугарал, дух, баруун нүдний зовхи, хацар, гарын алганы цус хуралт, духны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн тахилзуурын далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-20/, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн “Тоёота алион маркийн 64-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын з/ “...зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих...” гэсэн заалтыг зөрчсөн. Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны ажилтан Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тоёота алион маркийн 94-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн з/ дэх хэсгийг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон. Уг зам тээврийн осол болоход зам замын байгууламж нөлөөлөөгүй гэх дүгнэлт /хх-22-23/, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай шинжээчийн “ Б.М ийн биед зүүн шилбэний тахилзуурын далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-119/, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай Ослын хэрэг шинжээчээр ажилласан “Захирагчийн ажлын албаны ажилтан Б.М 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6. дахь /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. /Хавтаст хэргийн материалаар нотлогдож байна/, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн ахмад Т.Түмэнжаргалын дүгнэлтэд тодорхой байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хариулах боломжгүй гэх дүгнэлт /хх-164/, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн “ Даланзадгад Сумын захирагчийн албаны ажилтан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4. дэх заалт: Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах; гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.М ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-ийн “а” дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Тоёота алион маркийн 94-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын з/ “Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Т.Түмэнжаргалын 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтийн жолооч Д.Т-т холбогдох замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-ийн “з” дэх заалт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-172/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.
Шүүгдэгч Д.Т нь тус гэмт хэрэг гарах үед 94-00 ӨМҮ улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь 1082810 дугаартай жолоочийн үнэмлэх /хх-35/, шүүгдэгч Д.Т-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08-09 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Хан-Уул зочид буудлын урд талын аюулгүйн тойргоос урагш чиглэлтэй явах авто зам дээр өөрийн эзэмшлийн 94-00 ӨМҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирогч Б.М ийг зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг зам тээврийн осол гаргасан гэж үзэхээр байна.
Зам тээврийн ослын улмаас хохирогч Б.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 731 дугаартай шинжээчийн “ Б.М ийн биед тархины доргилт, зүүн шилбэний тахилзуурын далд хугарал, дух, баруун нүдний зовхи, хацар, гарын алганы цус хуралт, духны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн тахилзуурын далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-20/, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаартай шинжээчийн “ Б.М ийн биед зүүн шилбэний тахилзуурын далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-119/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: Даланзадгад Сумын захирагчийн албаны ажилтан Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4. дэх заалт: Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах; гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.М ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-ийн “а” дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Тоёота алион маркийн 94-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын з/ “Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Т.Түмэнжаргалын 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтийн жолооч Д.Т-т холбогдох замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-ийн “з” дэх заалт үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх-172/-ээр шүүгдэгч Д.Тамирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
94-00 ӨМҮ улсын дугаартай Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч Д.Т болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-35/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь хувийн байдлын хувьд: 28 настай, дээд боловсролтой, эдийн засаг, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа тээрэм ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг Хан-Уулын 13-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-34/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-37-39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зээлийн үлдэгдэл төлбөр зэрэг нийт 4.389.768 төгрөгийн нэхэмжлэлийг хавтаст хэргийн 50-51 дүгээр талд гаргасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2020 оны 01 дүгээр сард ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй болох цалингийн карт /хх-124-125/ болон хохирогчийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.
Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсныг үндсэн цалингаа авсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М нь сард 462.826 төгрөгийн цалин хөлс авдаг болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-49/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Тамираас 462.826 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М т олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М т эмчилгээний зардалд 218.810 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн “Б.М эгчийн эмчилгээнд эмнэлгээс гадуур тариа, гипс, бинт зэргийг авсан тэр нь нийт 98.810 төгрөг болсныг төлсөн” гэх мэдүүлэг /хх-31/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-208/, хохирогч Б.М ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэсэн 462.826 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М т шүүх хуралдааны дараагаар төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол, тэтгэврийн зээл зэрэг нийт 3.926.942 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: Сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн тэтгэврийн зээлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М нь хувийн хэрэгцээндээ зориулахаар авсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэх боломжгүй юм.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М нь “миний биеийн эрүүл мэндийн байдал сайжраагүй, бие өвддөг, амьдралын эрхээр хугацаанаасаа өмнө ажилдаа орсон. Улаанбаатар хот явж цаашид эмчилгээ хийлгэнэ. Хүүхэд авч явна гэсэн ..” гэх тайлбар мэдүүлэг гаргасан.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-с нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам, заавраа зөрчсөн учраас гарсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн: ...Б.М ийн Замын хөдөлгөөний дүрмийн 27.4-ийн “а” дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Тоёота алион маркийн 94-00 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ гэсэн заалтын з/ “Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон...” гэх дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Т.Түмэнжаргалын 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтийн жолооч Д.Т-т холбогдох замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-ийн “з” дэх заалт үндэслэлтэй байна гэх /хх-172/ дүгнэлтээр зам тээврийн осол гарахад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М ийн үйлдэл нөлөөлөөгүй болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-40/ шүүгдэгч Д.Тамирыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Тамирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Т-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Т-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.Т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Т хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М ийн эмчилгээний зардалд 218.810 /хоёр зуун арван найман мянга найман зуун арав/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Т-аас 462.826 /дөрвөн зуун жаран хоёр мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М /Өмнөговь аймаг даланзадгад сум 4 дүгээр баг Дундсайханы 7а-55 тоотод оршин суух, регистрийн дугаар КЮ62071466/-т олгосугай.
7. Шүүгдэгч Д.Т нь 462.826 /дөрвөн зуун жаран хоёр мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М т төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлээс 3.926.942 /гурван сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч Д.Тцагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ