| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0454/и |
| Дугаар | 40 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 40
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Занги овогт Үржингийн Мөнхбат /РД:ЛК73112210/ Өндөрийнхөн овогт Батнацагийн Одончимэг /РД:ЛД80121904/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Занги овогт Мөнхбатын Халиуныг эх Өндөрийнхөн овогт Батнацагийн Одончимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин Занги овогт Мөнхбатын Халиунд 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Занги овогт Үржингийн Мөнхбатаар сар бүр тэжээн тэтгүүлэх, хүүхдийн тэтгэлэгт 2017 онд төлбөл зохих тэтгэлэгийг 2018 оны тэтгэлэг дээр нэмж, тэтгэлэгийг 2018 оноос төлөх, төлүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү.Мөнхбатаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө “Land cruiser-80” маркийн машины үнийн тал хувь 8 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Одончимэгт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Б.Одончимэгээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, Ү.Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөгнөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 122 төгрөгийг гаргуулж улсын орлогод, сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.Одончимэгийн төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулж Б.Одончимэгт олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.
9 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.