Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2

 

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 153 дугаар байр, 2-23 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 41 настай, Хиад боржигон овгийн Даш-Юндэнгийн Сарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Иргэний нисэхийн ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдох

“Иргэний нисэхийн ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын дарга Ц.Доньддорж  шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын холбооны инженер ажилтай Д.Сарантуяаг тухайн үед Нисэх буудлын дарга байсан П.Алтангэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалаар холбооны инженерээс чөлөөлж Хархорин Нисэх буудалд холбооны техникчээр томилсон тушаал гаргасан байсан. Үүнтэй холбогдуулан Д.Сарантуяа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Д.Сарантуяагийн нэхэмжлэлтэй холбогдуулан Иргэний Нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, холбогдох хууль, дүрэм журмыг үндэслэн Нисэх буудлын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар Д.Сарантуяаг холбооны инженерийн ажилд эгүүлэн томилсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Сарантуяа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдуулан “Иргэний нисэхийн ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын дарга Ц.Доньддорж“Иргэний нисэхийн ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргад холбогдох “Иргэний нисэхийн ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/35 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА