Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 339

 

 

   2020            04           08                                           2020/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ө  хөтлөн,

Улсын яллагч: С.Ц,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Т овгийн Бын Од холбогдох эрүүгийн 1905037070000 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т овгийн Бын О, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1987 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, Ми Си Эс ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 33 дугаар гудамжны 410 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:ЙЮ8000000/,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О 2019 оны 09 сарын 07-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23б байрны гадна тоёота маркийн примо загварын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон иргэн Л.Намсрайгийн тоёота маркийн приус 30 загварын автомашиныг шүргэж улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Сийн хоёр гарнаас барьж хөлөөрөө хавсарч унагаж хүч хэрэглэн тархи доргилт, баруун тохой, баруун шилбэний гадна хэсэгт цус хуралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Б.О 2019 оны 09 сарын 07-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23б байрны гадна тоёота маркийн примо загварын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон иргэн Л.Намсрайгийн тоёота маркийн приус 30 загварын автомашиныг шүргэж улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Сийн хоёр гарнаас барьж хөлөөрөө хавсарч унагаж хүч хэрэглэн тархи доргилт, баруун тохой, баруун шилбэний гадна хэсэгт цус хуралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019.09.07-ны орой 23 цагийн орчим найз залуу Намсрайн хамт найз Солонго-г хүргэж өгөх гээд 0920 УБЛ улсын дугаартай Тоёота Приус30 маркийн тээврийн хэрэгсэлтэй БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 23б байрны гадна найз Солонго-г буулгаад найз залуу Намсрайгийн хамт буцаад явах үед 0803 УНП улсын дугаартай Тоёота Примо маркийн автомашин урдаас ирэхээр нь хажуу тийшээ шахаад зогсох үед уг машин манай машины зүүн талын арын хаалганаас буферийн төгсгөл хүртэл шүргээд явахаар нь би очиж уулзах гээд машинаас буухад тухайн шүргэсэн машин зугтаад явахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байхдаа найз залуугийн хамт 23а байрны ойр хавиар хайгаад явж байхад манай машиныг шүргэсэн машин 23а байрны дундаас ухарч гарч ирэхээр нь зогсоож жолооч үл таних эрэгтэй машинаасаа бууж ирээд тохиролций гэж хэлэхээр найз залуу Намсрай цагдаа дуудсан байгаа тохиролций гэсэн юм байхгүй гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй ТҮЦ ороод тамхи аваад ирье гэснээ машинаа цоожлоод явах үед би бичиг баримтаа юм уу машиныхаа түлхүүрийг үлдээгээд яваа гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй шууд зугтаасан. Тэгээд би араас нь гүйцэх үед миний хоёр мөрнөөс барьж аваад хүчтэй түлхээд зугтаах үед би газарт унаад босоод ирэхэд найз залуу Намсрай үл таних эрэгтэйг газарт хэвтүүлээд дээр нь суусан байсан. Тэгээд би үл таних эрэгтэйгийн гарыг бариад байж байхад цагдаагийн машин ирээд үл таних эрэгтэйг эрүүлжүүлэх байр луу авч яваад хийсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 тал/

Гэрч Л.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз охин Содгэрэлийн хоёр гарнаас нь барьж байгаад хөлийг нь хөлөөрөө хавсарч унагаасан. Харин манай найз охин Содгэрэлийг Тоёота маркийн Примо загварын жолооч тэнцвэр алдаад газарт унаад буцаад босох гэхээр нь би очиж барьж авсан чинь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохихоор нь би гарыг бариад зугтаалгахгүй гээд хөл дээр бөгсөөрөө суугаад байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 10898 дугаартай “...С.С-н биед тархи доргилт, баруун тохой, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/

            Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 7-ны орой 23 цагийн үед 10 дугаар хорооллын 25 дугаар байрны гадна талын зогсоол дээр машинтайгаа ирээд зогстол нэг эмэгтэй хүн ирээд чи машин мөргөчихлөө гээд над руу орилж хашхирахаар нь би хаана юун машин мөргөсөн юм гээд тэр эмэгтэйтэй маргалдсан тэгээд би тэр эмэгтэйгээс зугтаасан би зугтааж байхдаа нөгөө эмэгтэйг араас хүрээд ирэхээр нь хөлөөрөө хавирч унагаасан тэгээд цаашаа гүйгээд гүйж байтал нөхөр нь бололтой эрэгтэй араас гүйж ирээд намайг татаж газар унагаагаад дээрээс дарсан тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 65 тал/,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  Б.Оыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүгдэгч Б.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.О нь хохирогч С.Сийг түлхэж унагасан үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, баруун тохой, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 20 дахь талд авагдсан шинжээч эмчийн 10898 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.О гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О 2019 оны 09 сарын 07-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23б байрны гадна тоёота маркийн примо загварын автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон иргэн Л.Намсрайгийн тоёота маркийн приус 30 загварын автомашиныг шүргэж улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас тодорхой шалтгаангүйгээр иргэн С.Сийн хоёр гарнаас барьж хөлөөрөө хавсарч унагаж хүч хэрэглэн тархи доргилт, баруун тохой, баруун шилбэний гадна хэсэгт цус хуралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч С.С нь “ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул /хх-ийн 11 тал/, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг  гаргасан байна. /хх-н 73 тал/

Шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд ирүүлсэн байх ба уг саналыг Б.Од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй байх тул прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тт овгийн Б-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э