Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

   2020            04           23                                     2020/ШЦТ/409

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

Улсын яллагч: С.Ц,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Далх овогт Ш-гийн Б-т холбогдох эрүүгийн 2005005080000 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ерөнхий цэргийн офицер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод 5 дугаар баг Нацагдоржийн 22 байрны 25 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хорооллын 53 дугаар байрны 78 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Далх овогт Ш-гийн Б, РД:НГ00000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Ш.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэ Намсон” солонгос хоолны гадна талд хохирогч М.Аийг эхнэр П.Мтай хардсаны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хамар яс, баруун умархайн дотор ханын хугарал, дух, баруун нүд, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэ Намсон” солонгос хоолны гадна талд хохирогч М.Аийг эхнэр П.Мтай хардсаны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хамар яс, баруун умархайн дотор ханын хугарал, дух, баруун нүд, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бын “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оноос Мөнгөн Гүүр эмнэлэгт ажиллаж байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарыйн 26-ны өдөр манай эмнэлэгийн ажилчид өглөө 09:30 минутын цасны баяр болоод эмч, алба хаагчид Жаргалантын ам руу салхинд гараад оройн 19 цагийн орчим буцаад эмнэлэг дээрээ ирсэн. Бид нар эмнэлэг дээрээ ирээд манай ажилчид Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэ Намсон” ресторанд ороод тэндээ хоол идчихээд бид нар тэндээсээ гараад хажуу талд нь байрлах одоо нэрийг нь санахгүй байна  нэг караокед орсон. Бид нар караокед ороод нэг цаг орчим сууж байгаад би гэр рүүгээ харих гээд гарах гэж байхад манай эмнэлэгийн ерөнхий нягтлан бодогч Мөнхжаргал намайг “түр хүлээж байгаач гээд би нөхөрөө дуудчихсан байгаа хамт гаръя” гэсэн. Тэгээд Мөнхжаргал эгч бид хоёр хамт караокеноос гарахад ... би “таныг таксинд суулгаж өгчөөд явъя” гээд бид хоёр автобусны буудал руу алхсан. Тэгэхэд нэг хүн миний нүүр рүү цохихоор нь би манараад доошоо суутал миний нүүр рүү өшиглөөд байсан. 4-5 удаа миний нүүр рүү өшиглөсөн. Тэр үед Мөнхжаргал эгчийг “наадах чинь манай захирал ш дээ балай амьтан бэ” гэхэд тэр хүн Мөнхжаргал эгчийг хажуу тал руу аваад шидсэн. Тэгэхээр нь би босч ирээд “чи яахаараа намайг ингэж байгаа юм, ямар учиртай юм” гэхэд тэр хүн дахиад миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Би босч ирээд тэр хүнийг барих гэхэд нүд бүрэлзээд юм харагдахгүй тэр хүн намайг “чамайг ална пизда минь” гээд байсан. Мөнхжаргал эгч намайг зодсон хүнийг надаас түлхэж холдуулах гээд дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/

 

Гэрч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2010 оноос эхлэн Мөнгөн Гүүр эмнэлэгт ажиллаж байна. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагын цасны баяр болоод өглөөний 9 цагийн орчимд бид нар Жаргалантын ам гэх газар руу салхинд гараад оройн 19 цагийн орчимд буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд манай байгууллагын нийлдэг хүмүүстэй хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппарогийн автобусны буудал дээр байрлах одоо нэрийг санахгүй байна нэг караокед ороод ибд нар архи, шар айраг ууж байгаад би гэр рүүгээ харих гээд нөхөр Бадамгаравыг дуудсан. Би караокеноос гараад караокены үүдэнд нөхөрөө хүлээж байгаад нөхөрөө хайгаад байж байхад манай эмнэлэгийн захирал Алтанхуяг миний араас гарч ирээд миний мөрөн дээр гараа тавиад “Мөнхжаргал эгч таа хаашаа явах гэж байгаа юм” гэхээр нь би гэр рүүгээ явах гэж байгаа юм гээд ойр зуурын юм ярьж байтал манай нөхөр Бадамгарав гарч ирээд “чи миний эхнэрт хүрдэг хэн бэ” гээд Алтанхуяг захирлын нүүр рүү цохиж унагаасан. Тэгэхээр нь би  “чи болиоч” гэж хэлэхэд Алтанхуягийг уначихсан байхад нь манай нөхөр Бадамгарав дайраад байсан. би нөхөрийгөө салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Манай захирал Алтанхуягийн хамарнаас цус гараад босч ирээд тэр хоёр хэрэлдээд байсан. Би захирал Алтанхуягийн цусыг тогтоож өгөх гэж оролдтол манай нөхөр намайг татаад аваад явсан. Маргааш нь би ажил дээрээ ирээд Алтанхуяг захирал эмнэлэгт хэвтчихсэн, танай нөхөр арай дэндүү хартай юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 2152 дугаартай “...1) М.Аийн биед хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал, дух, баруун нүд, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2) Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3) Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4) Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5) Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/

 

            Хохирогч М.Аийн өвчний түүх /хх-ийн 22-41 тал/

 

            Шүүгдэгч Ш.Бын  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр улаан өнгийн куртиктэй нэг танихгүй залуутай хамт гарч ирээд автобусны буудлын ТҮЦ-ын хойд талаар нөгөө залуу манай эхнэрийг хүзүүдчихсэн над руу ирж байгаад ТҮЦ-ний голд зогсоод тэр залуу манай эхнэрийн хацар дээр нь үнсээд манай эхнэрийг дарамтлах маягтайгаар “чи явах гээд байгаа юм уу, байж бай” гээд байхаар нь би тэр залуу дээр очоод “чи одоо юун залуу бэ” гээд нүүр рүү нь цохиход тэр залуу газар унасан. Тэгэхээр нь би тэр залуугийн цээж, гэдэс рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ш.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч  Ш.Быг  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

 

Шүүгдэгч Ш.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ш.Б нь хохирогч М.Аийг эхнэр П.Мтай хардсаны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогчийн биед хамар яс, баруун умархайн дотор ханын хугарал, дух, баруун нүд, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэргийн 18-19 дэх талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 2152 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ш.Бын  2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэ Намсон” солонгос хоолны гадна талд хохирогч М.Аийн нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний биед хамар яс, баруун умархайн дотор ханын хугарал, дух, баруун нүд, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ш.Быг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч М.А нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 11 тал/,

 

шүүгдэгч Ш.Б нь хохирогчид 1,023,300 / нэг сая хорин гурван мянга гурван зуу/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлж барагдуулсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул  энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ш.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ш.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч М.Атай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг  шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 59, 60/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ш.Бт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ш.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Далх овогт Ш-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ат гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.023.300 /нэг сая хорин гурван мянга гурван зуу/ төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э